Өнгөрсөн түүхийг өөр өнцгөөс харуулах гэрэл зургууд

Түүх гэдэг бидний өнөөдөр ч тайлж чадаагүй олон нууцыг агуулж байдаг. Харин гэрэл зургийн хөгжил нь өнгөрсөнд болсон түүхэн үйл явдлуудыг хальснаа буулгаж, өдгөө бидний нүдэнд ил болгож өгч байгаад талархууштай. Хамгийн анхны гэрэл зургийг 1826 онд Францын эрдэмтэн Иосеф Низепор Нипзи хэмээн эрхэм авч байжээ. Үүнээс хойш жил ирэх тусам чанаржиж, өөрчлөгдсөөр өнөөдөр бидний хэрэглэдэг гэрэл зургийн аппарат болон хувираад байгаа билээ. Тэгвэл хамтдаа өнгөрсөн үеийн түүхэн үйл явдлуудын гэрэл зургуудыг үзэж сонирхоцгооё.

Британы мина тавигч нар харахгүйгээр мина дэлбэлэгчийг салгах хичээлд суралцаж байна, 1943 он

Хувьсгалын дараа эмэгтэйчүүд хүчээр Хижаб өмсөхөөс татгалзаж, жагсаал хийж байна, Иран улс, 1979 он

Берлиний хана нуран унасаны дараа Зүүн Германчууд Баруун Берлин рүү нүүж буй зураглал, 1989 он

Английн Шрусбери дахь эмэгтэйчүүдийн хааны армийн корпус дахь хүндэт харуулыг шалгаж байх үеэр Элизабет гүнжийн өмнө халуунаас болж ухаан балартаж унасан бүсгүй, 1949 оны 7-р сарын 6

Хемскерк арал дээр тохиромжтой хувцаслаагүй гэх шалтгаанаар торгуулж буй залуу, Голланд, 1931 он

Хятад амиа золиослогч Тайержуангийн тулалдаанд Японы танк руу дайрахад ашиглах зориулалтаар хийсэн гранатаар бүрхэгдсэн хантаазыг өмсөж байна, 1938 он

Швед улсын засгийн газраас автомашины зүүн гарын дүрмийг баруун болгож өөрчилсний маргааш Стокольм хот дахь үймээн, 1967 оны 9 сарын 3

Анхны Африк Америк гаралтай сансрын нисгэгч Роберт Лауранс, 1967 оны 7 сарын 30. Харамсалтай нь тэрээр 1967 оны 12 сарын 8-нд онгоцны осолд орж, сансарт нисч амжилгүй тэнгэрт хальсан билээ.

Америк цэрэг, сайн найз бяцхан имж, Австрали, 1942 он

Америк зохион бүтээгчийн хийсэн зөөврийн радио, 1931 он

Феликс Веррле – гайхалтай сунадаг арьстай хүн, 1900 оны эхээр

Австрали Антарктикийн анхны экспедицийн үеэр чарга татаж буй нохойнууд

IV-р Жон Жейкоб Астор, түүний 19 настай эхнэр Мадлен, нохой Китти нар 1912 онд Титаникыг зорьсон бөгөөд Жон болон Китти нар амьд үлдээгүй. Мадлен амьд үлдэж, дараа нь тэдний хүү Жон Жейкоб Астор V мэндэлсэн

Нарны цацрагийн эмчилгээ хийлгэж буй хүүхэд, 1928 он

Алтан Хаалга гүүрний нээлт, Сан Франциско хот, 1937 оны 5-р сарын 27

Аушвицид ирснийхээ дараахан нэгэндээ цэцэг өгч буй хүүхдүүд. Харамсалтай нь тус зурганд байгаа бүх хүмүүс хэдхэн цагийн дотор амиа алдацгаасан, 1944 оны 5 сар

Али болон Сталлоны нар Оскарын наадмын үеэр тулалдах гэж байгаа мэт жүжиглэнэ, 1976 он

Бүхэл өдрийн турш ажилласан 5 настай бяцхан охин зургаа авахуулахаас татгалзана. Түүний ээж “Самхорхой түүх амаргүй ажил. Түүний гар муухай болчихсон байгаа. Тэгээд л тэр ичиж байгаа юм” хэмээнэ, 1911 он

Анхны “McDonalds” Орост нээгдсэний дараа орох хүсэлтэй хүмүүс гадаа нь оочирлож байна, 1990 оны 1-р сарын 30

Дьюк Каханамоку, дэлхийн өнцөг булан бүрт серфинг таниулсан хүн, Хавай, 1920 он