Байгалийн антибиотик бэлтгэх арга

Би их дархлаа султай хүн. Багахан даарахад л ханиад хүрч, хэдхэн хоног тоохгүй орхиход л хатгаа болчихдог. Үүнээсээ болж, эм тариа, эмнэлгээс салдаггүй. Хэтэрхий сул биетэй үнэхээр төвөгтэй. Үргэлж л биедээ анхаарч байхгүй бол болдоггүй сул талтай. Харин энэ төвөгтэй байдлаас хэрхэн салах тухай бодож байтал, нэгэн жорыг интернэтээс олж уншсан минь ёстой л аминд орсон шүү. Төрөл бүрийн үрэвслийн эсрэг үйлчилгээтэй ногоо, ургамлаас бүрдсэн байгалийн антибиотикийн жор байсан бөгөөд үүнийг хэрэглэж эхэлсэн цагаас хойш би ч ёстой хөдөө өссөн хүн шиг хөлчир, чанга биетэй болчихсон.

Тиймээс над шиг бие султай хүмүүстээ зориулж нууц жороо хуваалцаж байна. Эмний оронд таныг эмчилж, эрүүл саруул амьдрахад туслах болно.

Орц:

  • Цагаан гаа – тал аяга
  • Цагаан луувангийн үндэс – тал аяга
  • Турмерик – тал аяга
  • Ягаан сонгино – 1 ширхэг
  • Сармис – 10 хумс
  • Халуун чинжүү – 1 ширхэг
  • Нимбэг – 1 ширхэг
  • Алимны цуу – 100 мл

Бэлтгэх арга:

Алимны цуунаас бусад орцуудыг хальсалж, цэвэрлэж бэлтгээд жижиглэж хэрчинэ. Эдгээрийгээ шилэн саванд хийгээрэй. Шилэн савандаа алимны цуугаа хийнэ. Үүнийгээ сайтар таглаж, хөргөгчинд 1 сар хадгалаарай. Товлосон хугацаа болоход зөвхөн шүүсийг нь шүүж аван, өөр цэвэрхэн шилэнд хийж хадгална.

Ингээд та үүнээсээ ууж хэрэглэх юм. Ханиад томууг эмчлэхдээ өдөрт 2-3 халбагыг ууж байхад хангалттай. Хэрэв та халуун ногооноос харшилтай бол тал халбагыг өдөртөө ууж байгаарай.

Алимны цуу нь кали агуулдаг тул цэрийг шингэлж, арилгахад тусалдаг. Мөн үүнд агуулагдах амин хүчлүүд нь ядаргааг тайлж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

Цагаан гаа нь байгалийн гаралтай хамгийн хүчтэй антибиотик. Үрэвсэл, бактерийн эсрэг хүчтэй тэмцэх төдийгүй амьсгалын замын өвчнийг эмчилнэ.

Турмерик нь уушиг, хоолой, синусын үрэвслийг намдаана.

Сонгино нь антибиотик шинж чанартай тул гуурсан хоолойн багтраа, ханиад, томуутай өвчтөнүүдийг эмчлэхэд онцгой ач холбогдолтой юм.

Сармис нь аллицин, бактери болон вирусын эсрэг шинж чанартай. Энэ нь ханиадны үргэлжлэх хугацааг багасгахаас гадна халдвараас урьдчилан сэргийлэх болно.

Нимбэг нь С аминдэмийг ихээр агуулдаг бөгөөд дархлааны тогтолцоог сайжруулна.