Будааны шүүсийг өдөр бүр уух шалтгаан

Та будаа чанасан ус буюу будааны шүүс бидний эрүүл мэндэд ямар нөлөөтэй тухай мэдэх үү? Энэ нь таны эрүүл мэнд, биед гайхалтай ашиг тусыг үзүүлэх аж. Одооноос та будаа чанасан усаа ууж байгаарай. Чухам яагаад гэдгийг дор танилцуулах мэдээллээс мэдэж аваарай.

Будааны шүүс бэлтгэх арга:

Танд хэрэг болох хамгийн чухал зүйл бол будаа. Будаагаа эхлээд сайтар угааж цэвэрлээрэй. Багахан будааг ахиухан усанд хийж чанах бөгөөд будаагаа болоход шүүсийг нь шүүж аваад ууна. Таны уух шүүсэнд будаа байх ёсгүйг анхаараарай. Ингээд таны уух будааны шүүс бэлэн болох юм.

Тэгвэл нэг аяга будааны шүүс ууснаар таны эрүүл мэндэд чухам ямар өөрчлөлт гарахыг хамтдаа мэдэж авцгаая.

  • Шингэн алдалтаас урьдчилан сэргийлдэг

Зуны өдрүүдэд бид хөлсөөр дамжуулан их хэмжээний шингэн алддаг. Харин будааны шүүс нь хуурайшилт үүсч, шим тэжээл алдагдахаас урьдчилан сэргийлдэг байна.

  • Эрч хүчний эх үүсвэр

Энэ нь нүүрс усаар баялаг бөгөөд маш их энерги агуулдаг гэсэн үг юм. Та өглөөг нэг аяга будаа шүүс ууж эхлүүлж байгаарай. Ингэснээр та бүтэн өдрийн турш эрч хүчээр дүүрэн байж, ажлын бүтээмж ч давхар нэмэгдэх болно.

  • Хорт хавдраас урьдчилан сэргийлдэг

Цагаан будааны шүүс нь хавдрын эстэй тэмцэж, дархлааг дэмжиж, биеийг хүчирхэгжүүлнэ.

  • Вирусын халдварыг эмчлэх хамгийн сайн гэрийн эмчилгээ

Халуурч, бүлээрсэн үед цагаан будааны шүүс нь хамгийн сайн эмчилгээ болно. Мөн нөхөн сэргээх эмчилгээг түргэсгэж, алдсан эрч хүчийг нөхөж өгнө.

  • Нарнаас хамгаална

Цагаан будааны шүүс нь “oryzanol” хэмээх бодис агуулдаг. Энэ нь нарнаас ялгарах хэт ягаан туяаг тэсвэрлэдэг. Цагаан будааны шүүс ашиглан арьсыг нарны хурц цацрагаас хамгаалж болох юм.

  • Суулгалтыг эмчилнэ

Нярай хүүхэд халдвар, өвчин, жишээлбэл, суулгалт зэрэг өвчнүүдэд илүү өртөмтгий байдаг тул цаг алдалгүй эмчлэх шаардлагатай байдаг, ингэснээр хүнд шингэн алдалтанд хүргэж болзошгүй юм. Харин таны хүүхдийг үүнээс хамгаалах, эмчлэх арга бол цагаан будааны шүүс байх болно.

  • Өтгөн хаталтаас урьдчилан сэргийлнэ

Цагаан будааны ус нь эслэгээр баялаг бөгөөд гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжинэ. Түүнээс гадна цардуул нь ходоодонд ашигтай бактерийн боловсруулалтыг өдөөдөг.

  • Альцгеймерээс сэргийлэх боломжтой

Буцалсан цагаан будааны шүүс нь Альцгеймерээс урьдчилан сэргийлэх боломжтой гэж судлаачид үздэг билээ.

  • Ходоодны шархийг эмчилнэ

Ходоод нь өвдсөн, шархалсан хүнд будааны шүүс уулгадаг. Энэ нь ходоодны өвдөлтийг намдааж, тайвшруулах үйлчилгээ үзүүлнэ.