Хүн бүрийн нүүрэнд инээмсэглэл тодруулж, хайр мэдрүүлэх зургууд

Заримдаа танд амьдрал шударга бус санагддаг уу? Зарим нь элэг бүтэн, хөрөнгө чинээтэй, дутагдах зүйлгүй сайхан амьдарч байхад, зарим хэсэг нь өдрийн хоолоо яаж олж иднээ хэмээн сэтгэлээ чилээж, шаналж суудаг. Гэхдээ баян ч бай, ядуу ч бай бид адилхан л хүмүүс. Сэтгэл хөдлөлтэй, жижиг зүйлсээс ч жаргалыг мэдэрдэг, бусдад баяр хөөрийг өгөхдөө хамгийн сайхан мэдрэмж авдаг. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ хүн бүрийн нүүрэнд инээмсэглэл тодруулж, хайр мэдрүүлэх зургуудыг сонирхуулж байна.

Хамгийн анх удаа засмал зам дээр алхаж үзэж буй хүүхдүүд. Тэд үүнийг хэчнээн их хайрлаж, гутлаа хүртэл тайлж, хөл нүцгэн алхаж байгааг хараач

Түүнийг Алекс гэдэг рок хөгжмийн фен. Ээж нь түүнийг Испанид болсон амьд хөгжмийн тоглолтонд аваачиж, бусад фенүүдтэй хамт хөгжилдөөсэй гэж хүссэн. Харин түүнийг хараач, тэр хэчнээн жаргалтай харагдана вэ

Освенцим хорих лагераас амьд гарч ирж чадсан залуус 72 жилийн дараа уулзаж, хорих лагерт байхдаа шивүүлсэн шивээсээ гаргаж зургаа татуулжээ. 

Аврагч Крис Тройки нэгэн хүнийг осолдож шатаж буй машинаас аварчээ. Харин энэ жолооч нь Крисийг дутуу төрж, нярай байхдаа амиа алдах шахаж байхад нь аварсан эмч болж таарсан юм.

8 настай Тайвань хүү нас барсан ээждээ зориулж, 4000 км-ийн өндөр ууланд авирч, оройд нь гарч чадсан байна. Тэрээр өндөр уулын орой дээр гарч, тэнгэрт байгаа ээжтэйгээ илүү ойртож чадсан хэмээн баярлаж байсан гэдэг.

Энэ орон гэргүй муур нь машинд мөргүүлж, хоёр хөлөө алдсан. Харин нэгэн сайхан сэтгэлт эмч түүнийг аварч, ахин алхах боломж олгосон байна.

Хуримынхаа үеэр Макс, Лидия нар хүргэний эгч талийгаач Ванессад хүндэтгэл үзүүлэхээр олон эрвээхийг нисгэжээ. Харин эрвээхийнүүд зочдын мөрөн дээр сууж, ёслол дуустал яваагүй байна.

“Өчигдөр ээжийн маань химийн эмчилгээний сүүлийн үе байсан”

Дэлхийн 1-р дайны дурсгал, Унгар улс

“Нохой маань 7 жилийн өмнө нас барсан. Харин би Google газрын зургаар харах бүрд тэр гэрийн дээвэр дээр сууж байдаг. Чамайг маш их санаж байна анд минь”

Флоридад 633 шумбагчид далай руу орж, 737 кг хог, 30 кг загасны торыг гаргаж иржээ.