Залуу охид хүртэл хийхээс төвөгшөөхгүй гоо сайхан, арьс арчилгааны лайфхакууд

Манай охид бүсгүйчүүд үргэлж л үзэсгэлэн гоо харагдахыг хүсдэг. Харин төгс гоо төрхтэй харагдахад тийм их хичээл зүтгэл бас мөнгө шаардагдахгүй. Та хялбархан аргуудаар арьсаа арчилж, нүүрээ өнгөлөг, төрхөө гоо болгох бүрэн боломжтой юм. Ингээд хамтдаа хамгийн хялбархан арьс арчилгааны аргуудтай танилцъя.

Нүдэн доорх хар хүрээг арилгах өргөст хэмх

Нэг ширхэг шинэхэн өргөст хэмх сонгож хальслаад, жижиглэж хэрчээрэй. Үүнийгээ блендэрт хийж, дээр нь халбага ус нэмээд эргүүлнэ. Ингээд бэлэн болсон зуурмагаа мөс хөлдөөгч саванд тэнцүүхэн хувааж хийгээд хөлдөөнө. Ойролцоогоор 4-5 цаг хөлдөөхөд хангалттай. Дараа нь өргөст хэмхтэй мөсөө авч, нүднийхээ доод зовхийг тойруулан арчиж, нэг төрлийн иллэг хийгээрэй. Ингэснээр хар хүрээ арилахын зэрэгцээ хаван нь бууна.

Гэмтэлтэй үсэнд зориулсан кокос болон зөгийн балтай маск

4 халбага кокосын тосыг саванд хийж, богино долгионы зууханд 20 секунд халаагаарай. Үүн дээрээ 2 халбага зөгийн бал нэмж хутгаснаар маск бэлэн болно. Бэлтгэсэн маскаа үсэндээ тараан түрхэж, 40 минут байлгаарай. Дараа нь шампунь ашиглаж үсээ угаана. Та долоо хоногт 1 удаа энэ маскыг хэрэглэж байгаарай. Ингэснээр үсний тань гэмтэл арилж, эрүүл намирсан болох юм.

Пүдрийн пролон хадгалах газар

Танд пүдрийн пролоноо хийх газар олдохгүй хэцүү байна уу? Тэгвэл өндгөн шоколадны хайрцаг яг тохирно. Гэхдээ савандаа хэдэн нүх гаргаж агаар оруулах хэрэгтэй. Үгүй бол пролонд эвгүй үнэр шингэх аюултай юм.

Индүүгээр үсээ хөнгөн буржийлгах арга

Хэрвээ та үсээ хөнгөн ороож, долгион оруулахыг хүсч байгаа бол энэ аргыг хэрэглээрэй. Үсээ гурван тэнцүү хэсэгт хуваана. Үснүүдээ тус бүрийг нь нэг тал руу нь эргүүлж, эрчлэх бөгөөд дараа нь сайтар халаасан индүүгээр индүүднэ. Яг зурагт үзүүлсэнтэй адил эргүүлж байгаад индүүдсэнээр таны үс хөнгөн долгионтой болох юм.

Гэртээ хийж болох вакс

1/4 аяга нимбэгний шүүс, 1/4 аяга ус, 2 аяга элсэн чихэр зэргийг хамтад нь саванд хийж, гал дээр тавьна. Гал дээр 4-5 минут халааж, элсэн чихрээ хайлуулаарай. Ингээд зуурмагаа буцлаад ирэх үед гал дээрээс авч хөргөнө. Таны вакс ингээд л бэлэн болох бөгөөд цааш нь өөрийн мэддэг аргаараа ашиглаарай.

Хар батганаас салахад вазелин тусална

Охид бүсгүйчүүд маань хар батганаас салахын тулд маш олон арга туршиж үзсэн байдаг ч, хамгийн үр дүнтэй нь вазелин байх болно. Хар батгатай хэсэг дээрээ вазелинаас нимгэн түрхэж, гялгар уутаар бүтээгээрэй. Цэвэрхэн алчуур авч, бүлээн усанд норгож, базаж аваад, уутан дээрээ тавих хэрэгтэй.

Ингэснээр нүхнүүд нь онгойж, батгыг цэвэрлэхэд хялбар болж байгаа юм. Хэсэг хугацааны дараа алчуур болон уутаа авч, батгаа шахаж цэвэрлээрэй. Дараа нь хүйтэн усаар нүүрээ угааж, чийгшүүлэгч түрхэнэ. Өдөр бүр энэ аргыг хэрэглэж болохгүйг анхаараарай. Эс бөгөөс нүхнүүд нь улам бүр томорч мэднэ.

Арьсыг зөөлөн, торгомсог болгох маск

1 халбага желатин, 1 халбага зөгийн бал болон нэг халбага сүүг хольж бэлтгэнэ. Үүн дээрээ 5-8 дусал цайны модны тос хийж хутгах бөгөөд богино долгионы зууханд хийж, 10 секунд эргүүлээрэй. Бэлэн болсон маскаа нүүрэндээ түрхэж, 30 секундын дараа гэхэд маск хатсан байх тул хуулж аваарай.

Уруулаа хагалахгүйгээр будах

Уруул тань хагарсан үед будах хамгийн хэцүү байдаг. Хагарсан хэсэг нь улам бүр тодорч харагдаад, хэчнээн таагүй гээч. Тэгвэл та ураалаа будахаас өмнө арга хэмжээ авах хэрэгтэй.

Эхлээд урууландаа бальзам түрхэж, гараараа хөнгөн илж шингээнэ. Үүний дараа ахин бальзам түрхэх бөгөөд энэ удаад пролон ашиглаарай. Дараа нь урууландаа кремнээсээ нимгэн түрхэнэ. Одоо харин та уруулаа будаж болох юм.