Жуулчид Парисд очоод гутардаг 9 шалтгаан

Хүн бүр л алдарт Эйфилийн цамхагийг заавал үхэхээсээ өмнө үзнэ хэмээн ярьж бас мөрөөддөг. Бүгд үүнийг хэтэрхий сайхнаар төсөөлдөг. Яг л үлгэрийн орон мэтээр төсөөлж, тэнд алхаж байгаа хүн бүр хайранд умбасан, жаргалтай инээмсэглэл нүүрэндээ тодруулан алхаж, цаг агаар нь ч сайхан, нар ээж, зөөлөн салхи таныг бүүвэйлнэ гэж бодож байна уу?

Мэдээж Парис хот үзэсгэлэнтэй ч гэлээ, үүнийг хэтэрхий сайхнаар төсөөлөх хэрэггүй. Учир нь таны өндөр хүлээлт үүсгэж очсон газар, сэтгэлд тань хүрэхгүй, гутрааж мэдэх юм. Тэгвэл хамтдаа жуулчид яагаад Парист очоод гутардаг шалтгаануудыг сонирхьё.

Эйфилийн цамхагт очихын тулд оочирлох хүмүүс

Парис руу аялахаасаа өмнө хүн бүр энэ хотын хамгийн чухал дүр төрх болох Эйфелийн цамхагийг харахыг мөрөөддөг. Маш олон жуулчид ажиглалтын тавцан руу орохыг хүсдэг. Таны сайхан төсөөллийг нураах эхний зүйл бол маш урт дараалал. Хоёр дахь зүйл бол яг л нисэх онгоцны буудал дээр байгаа мэт та ахин шалгуулна. Ингээд та алдарт цамхаг руу гарах гэж нэлээд хэдэн цагийг зарцуулах болно.

Энэ бүх стрессийн дараа та ногоон зүлгэн дээр сууж амрахын зэрэгцээ бага зэрэг романтик байдлыг хүсч байна уу? Тэгвэл таны хүслээр болохгүй л болов уу. Мөрөөдлийн тэрхүү зүлгэн дээр ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулагдаж, олон хүмүүс цугларсан байж болзошгүй. Энгийн үе байлаа гэхэд энд тэндгүй хүмүүс суучихсан танд зай олдохгүй л болов уу.

Тиймээс Эйфилийн цамхагийг алсаас харах нь дээр хэмээдэг.

Мона Лизагийн зургийг харахыг, бас зургийг нь утсан дээр буулгаж авах гэсэн хүмүүсийн цугларалт

Дэлхийд алдартай энэхүү зургийг Парист очсон хүн бүр ойроос харахыг хүсэх нь гарцаагүй. Харин зургийг харахаа очиход таны төсөөллөөс өөр зүйл байх болно. Зургийг харахыг хүссэн бүх хүмүүс зураг руу ойртон цугларч, амьсгалахад ч давчуухан байх болов уу. Арай гэж зүтгэсээр ойртсон ч шилэн хаалтны дээр өлгөсөн гэрэл зургийг нарийвчлан сайн харахад саад болно.

Гэхдээ музейд байдаг ганц зураг нь Мона Лиза биш. “Louvre” музейд хэдэн зуун гайхалтай уран зургууд байх учир тэдгээрийг үзээд хэдэн цаг ч явж болно. Түүнээс гадна музейн дотоод засал, тааз, цонх гээд үзэж харах зүйлс олон.

Франц эмэгтэй бүр кинон дээр гардаг шиг биш

Франц эмэгтэйчүүдийг бид киноноос хараад дур булаам, үзэсгэлэнтэй, ихэмсэг бардам, хүчирхэг хэмээн төсөөлдөг. Гэхдээ Парист очоод гудамжаар дүүрэн тийм бүсгүйчүүд харна гэж төсөөлөх хэрэггүй. Учир нь таны төсөөлсөн шиг загварлаг хувцасласан, дээгүүр алхаатай, нүүрээ төгс будсан эмэгтэйчүүд тийм ч олон байхгүй. Бидэнтэй л адил эгэл жирийн эмэгтэйчүүд олон таарах учир эртнээс төсөөллөө багасгах хэрэгтэй.

Франц бүсгүйчүүдийн онцлох зүйл гэвэл тэд залуудаа нүүрээ будах гэхээс илүүтэй залуу насаараа гоёх бол, 50 гараад ирэхээрээ өөртөө анхаарал тавьж, гоёж гоодож эхэлдэг байх юм.

Хэт их хүмүүсийг татсан газрууд

“Le Pont des Arts” гүүр нь хүмүүсийн дунд маш алдартай. Гүүрэнд хосууд хайрын баталгаа болгож түлхүүр цоож зүүж орхидог. Гэхдээ энэ нь хэт их болж, жин нь 45 тоннд хүрснээр, гүүр нурах аюултай болж ирсэн юм. Тиймээс 2015 онд зарим түлхүүрийг авч хаяхад хүрсэн байна. Иймд та заавал тэр гүүрээр алхаж, хайрттайгаа хамт түлхүүр цоож зүүнэ гэж бодоод хэрэггүй.

Англиар ярьдаг газрууд ховор

Та англи хэлтэй л бол бүх газар ямар ч асуудалгүй явж чадна гэж бодож байна уу? Угтаа бол Франц хүмүүс англиар харьцангуй сайн ярьж чадах боловч ямар шалтгаанаар гэдгийг нь мэдэхгүй ч англиар ярих дургүй байдаг. Мөн ихэнх хоолны цэс нь франц хэл дээр бичигдсэн байх аж.

Хоолны порц бага ч, өндөр үнэтэй

Эхлээд хоолны үнийг сайн харж байж захиалаарай. Эс бөгөөс өндөр үнэтэй хоол их хэмжээгээр захиалж барагдашгүй төлбөрт унаж ч мэднэ.

Хоосон газар зураг авах

Олон мянган жуулчид хотын бүх үзэсгэлэнт газруудын ойролцоо байх болно. Тиймээс олон хүн оролцохгүйгээр зураг буулгаж чадах хүмүүс маш цөөхөн байдаг. Гэхдээ та өглөө жуулчид ирэхээс өмнө эртлэн ирж, эсвэл тэднийг амарсны дараа орой гарч зугаалж болох юм.

Төв гудамжуудаар байрлах ил бие засах газрууд

Анх очсон хүмүүс үүнийг хараад цочирддог. Хотын төв хэсэгт гэхэд л хэд хэдэн газар ил бие засах газар байрладаг байна. Энэ нь хотыг цэвэрхэн байлгах нэгээхэн арга хэмээж, 2018 оноос байгуулж эхэлсэн. Гэхдээ энэ нь жуулчдад таагүй сэтгэгдэл төрүүлдэг аж.

Маш их хогтой

Маш олон жуулчид Парисыг бохир, их хогтой хэмээн шүүмжилдэг. Булан эргэх бүрт овоорсон хог эвгүй үнэр ханхлуулж, таны мөрөөдлийн аялалыг үгүй хийж мэдэх юм.