Таны сайхан бас амархан гэж боддог ажил мэргэжлүүдийн цаана нуугдаж байдаг гашуун үнэн

Таны хувьд хамгийн амар хялбар ажил юу вэ? Гэхдээ та ямар ч ажлыг амархан гэж бодсон байлаа ч, үүнд таны мэдэхгүй хүнд хэцүү зүйл нуугдаж л байгаа. Тиймээс бусдын хийж байгаа ажлыг үргэлж хүндэтгэж байгаарай. Тэр хүн цаг заваа гаргаж хийж л байгаа учир хялбар, хүнд хэмээн ялгах нь утгагүй хэрэг юм.

Онгоцны үйлчлэгч болон тэдний цалин

Онгоцны үйлчлэгч нь нислэг хэдэн цаг үргэлжилнэ, яг л түүнд тохирох хөлсийг авдаг байна. Хэрэв нислэг нэг цаг үргэлжилвэл тэд цагийн хөлс авна гэсэн үг юм.

Нислэгээс 2 цагийн өмнө ирж ажиллах эхлэх төдийгүй нислэгийн дараа хийх зүйлс ч тэдэнд байдаг. Гэлээ ч үүнийхээ төлөө цалин авдаггүй. Мөн нислэг хойшилсон үед уурлаж бухимдсан үйлчлүүлэгчдийг тайвшруулах нь мөн л тэдний хийдэг цалингүй ажил юм.

Зөөгч болон залилагч

Хоол идчихээд мөнгөө төлөлгүй зугтдаг үйлчлүүлэгчид байдаг. Тэднийг үйлчлүүлэгчид биш луйварчид гэж дуудах нь зөв байх. Харин тэдгээр нөхдийн учруулсан хохирлыг хэн барагдуулах вэ? Үүний хариуцлагыг зөөгч хүлээж, цалин дээрээсээ хасуулдаг аж.

Тархины мэс засалч болон тэдний цагийн хуваарь

Итгэхэд хэцүү байж магадгүй ч тархины мэс засалч өдөрт 3 цаг л унтдаг. Зарим хагалгаа 12-15 цаг үргэлжилж ч болно. Тиймээс тэдэнд тогтсон тарах цаг гэж байхгүй, үүнээсээ болоод хувийн амьдрал нь ч хэцүүхэн болж ирдэг. Үүнээс гадна тархины мэс засалчид өдөрт 30-40 өвчтөн хүлээн авдаг бөгөөд шөнийн цагаар ч хамаагүй ажилладаг байна.

Угтагч болон хахууль

Хүмүүс ресторанд хоол идэхээ ирэхэд бүх ширээ нь захиалгатай эсвэл дүүрэн хүнтэй байвал угтагч залуу/бүсгүйд мөнгө өгчихвөл бүх асуудал шийдэгдэнэ гэж боддог. Гэвч энэ бүхэн тийм ч хялбар биш. Угтагчийн ажил нь таныг бодож байгаагаас илүү их стресстэй бөгөөд ямар ч аргагүй байхад мөнгөө гайхуулж, мөнгө өгье зохицуулаад өг гэх хэдэн арван үйлчлүүлэгчтэй таарч, тэдэнд тайлбарлаж, болохгүйг учирлах гэж нервээ бардаг.

Шүүгч болон шийдвэр

Олон хүмүүс шүүгч гоё мэргэжил, бүхнийг толгой мэдэж шийдээд, амархан гэж хардаг. Гэвч энэ нь эсрэгээрээ юм. Хүний амьдралыг шийдэх маш чухал шийдвэрийг толгой мэдэж гаргана гэдэг хялбар бус. Олон талаас нь хэргийг харж, дүгнэх хэрэгтэй төдийгүй би буруу шийдвэр гаргаагүй байгаа гэхчлэн үргэлж сэтгэлийн дарамттай явах болно. Мөн шүүгчдийн ажил үргэлж хар бараан хүмүүсийн түүхээр дүүрэн байх төдийгүй чихэнд чимэгтэй сайхан үйл явдлын гэрч болно гэж бараг л үгүй.

Гоо сайханч болон эрчүүд

Сүүлийн үед хүмүүс ваксыг түлхүү сонгон хэрэглэх болсон. Харин вакс хийж өгдөг үйлчлэгч бүсгүйчүүдэд энэ нь бага зэрэг төвөгтэй байх аж. Нэгдүгээрт гэвэл үйлчлүүлэгчдийн 20-30 хувь эрэгтэй хүмүүс байх бөгөөд үргэлж эрэгтэй хүний нууц эрхтэнг харж, үүнийг нь цэвэрлэж, үсийг нь авна гэдэг таатай санагдахгүй нь лавтай.

Мэрэг төлөгч болон үнэн

Сэтгэл хөдлөл ихтэй, мэдрэмтгий хүмүүс мэрэг төлөгч нар маш том нөлөө үзүүлдэг. Тэд мэрэг төлөгч нарын хэлсэн үгэнд 100 хувь итгэж, амьдралын замаа болгох нь ч бий. Тийм ч учраас далдыг харж мэддэг хүмүүс бусдад гашуун үнэнийг хэлэхэд хэцүү болж ирдэг. Та удахгүй осолд орж нас барна, ойр дотны хэн нэгэнд муу зүйл тохиолдоно гэхчлэн үнэн боловч аймшигтай эдгээр үгсийг хэлэх нь тухайн хүнийг цагаасаа эрт шаналсаар үхэхэд ч хүргэж мэдэхүйц сөрөг үр дагавартай.