Бүсгүйчүүдийн сайхан царайнаас илүү эрчүүдийг дурлуулдаг зүйлс

Эрчүүдийн анхаарлыг татахад эмэгтэйчүүдийн үзэсгэлэнтэй төрх маш том үүрэг гүйцэтгэнэ. Гэхдээ зөвхөн сайхан царай төрхтэй байлаа гээд хүссэн залуугаа өөрийн болгож, хайрлуулж амьдарна гэсэн үг биш юм. Үнэн хэрэгтээ эрчүүдэд эмэгтэйчүүдийн царайнаас чухалд тооцогддог маш олон зүйлс байх аж. Харин тэдгээр нь юу юм бол?

Инээмсэглэл. Энэ нь эмэгтэйчүүдийг илүү үзэсгэлэнтэй харагдуулаад зогсохгүй дулаахан мэдрэмж төрүүлдэг

Хоол хийх чадвар. Эрчүүдийн зүрхийг эзэмдэх шалгарсан арга

Энгийн чөлөөтэй байдал. Үргэлж чухал царай гаргаж, том том ярилгүй өөрийнхөөрөө чөлөөтэй байгаа эмэгтэйчүүдэд эрчүүд дуртай

Намирсан, урт үс. Энэ нь эрчүүдэд яагаад ч юм залуу нас, эрүүл мэндийг санагдуулдаг гэнэ

Халамж. Халамж хайранд дургүй, дурлахгүй эр хүн гэж үгүй

Өөрийнхөөрөө, байгалиараа. Өөр хэн нэгэн шиг болох гэж дуурайдаг биш, өөртөө сэтгэл хангалуун, бүрэн дүүрэн итгэлтэй бүсгүйчүүдэд эрчүүд эрхгүй татагддаг.

Сайхан сэтгэл. Эрчүүд амьдралын ханиа сайхан сэтгэлтэй л эмэгтэй байгаасай хэмээн хүүхэд байхаасаа мөрөөддөг.

Сайхан хоолой. Судалгаанаас үзэхэд сайхан хоолойтой бүсгүйчүүдэд эрчүүд татагдах нь амархан байдаг хэмээжээ.

Буулт хийх чадвартай. Үргэлж өөрийнхөөрөө зүтгэж, зөрүүдлэдэг хөөрхөн эмэгтэйгээс илүү хэзээ буулт хийхээ мэддэг ухаалаг бүсгүйчүүдэд эрчүүд дуртай.

Хүүхдэд хайртай. Эрчүүд ирээдүйд мэндлэх хүүхдээ бодож, хүүхдэд хайртай эмэгтэйчүүдэд өөрийн эрхгүй татагдаж эхэлдэг.

Хошин шогийн мэдрэмжтэй. Хамт инээж, хана хэрэм босголгүй чөлөөтэй байгаа бүсгүйчүүд эрчүүдэд таалагддаг.

Амьдралыг сайхнаар хардаг. Үргэлж болохгүй зүйлсийн талаар гомдоллож, бухимдаж явдаг эмэгтэйчүүдээс эрчүүд харшилтай. Харин юм бүхнийг сайхнаар, эерэгээр харж чаддаг бүсгүй бол ямар ч эрийг өөртөө татаж чадна.