Хорт хавдар үүсгэх аюултай 6 төрлийн хүнс

Сүүлийн жилүүдэд хорт хавдраар өвчлөгдсийн тоо улам бүр нэмэгдсээр байна. Үүний гол шалтгаануудын нэг нь бидний өдөр тутмын буруу хооллолт, хоол хүнсээ зөв сонгож чадахгүй байгаатай холбоотой юм. Шинэхэн жимс, хүнсний ногоо зэрэг зарим хоол хүнс нь хорт хавдрын эрсдлийг бууруулдаг. Гэхдээ өвчний эрсдлийг эрс нэмэгдүүлж болох хоол хүнс гэж байх аж. Энэхүү мэдээллийг уншаад аль хоол хүнснээс хол байх ёстойгоо мэдэж аваарай.

Болосвруулсан мах

ДЭМБ болон бусад байгууллагууд боловсруулсан махны хэрэглээг бүдүүн гэдэсний хорт хавдар болон бусад төрлийн өвчний эрсдэлт хүчин зүйл хэмээн дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг. Мах боловсруулахад ашигладаг химийн бодисууд нь биед хуримтлагдаж улмаар хорт хавдар үүсгэдэг байна. Боловсруулсан махны цөөн хэдэн жишээ бол hotdog, хиам, гахайн мах зэрэг юм.

Согтууруулах ундаа

Хорт хавдрын зарим хэлбэр ба архи согтууруулах ундааны хэт их хэрэглээ хоёрын хоорондын уялдаа холбоо олон тооны судалгаагаар нотлогдсон. Согтууруулах ундаа уух нь элэг, ходоод, бүдүүн гэдэс, хөхний хорт хавдрын эрсдлийг эрс нэмэгдүүлдэг байна.

Хэсэгчилсэн устөрөгчтэй тос

Хэсэгчилсэн устөрөгчтэй тос буюу транс өөх тосыг үйлдвэрлэлийн процессыг хямд болгож, хадгалах хугацааг уртасгахад ашигладаг. Транс өөх тос нь хэт таргалалт, зүрхний өвчин, хорт хавдар, эрт үеийн хомсдол болон бусад эрүүл мэндийн эрсдлийг нэмэгдүүлдэг аж. Хэсэгчилсэн устөрөгчтэй тосыг маргарин, савласан зууш, үйлдвэрийн гурилан бүтээгдэхүүн зэргээс олж болно. Тиймээс таны худалдан авахаар сонгосон нарийн боовны хадгалах хугацаа хэт урт байвал буцааж тавиарай.

Боловсруулсан элсэн чихэр

Бидний хэрэглэдэг элсэн чихэр цусан дахь өөхийг ихэсгэж триглицеридийн түвшинг нэмэгдүүлж, зүрхний шигдээс, мэдрэлийн системд нөлөөлдөг гэх мэт бусад олон өвчний эх үүсвэр болж эрүүл мэндэд хортой болохыг эрдэмтэд судалж тогтоосон. Мөн  зарим хорт хавдарын эрсдлийг нэмэгдүүлдэг аж.

Лаазалсан бүтээгдэхүүн

Лаазалсан бүтээгдэхүүнд орсон нэмэлт бодисоос гадна тэрхүү лааз нь өөрөө хүнсийг улам бүр аюултай, хортой болгож байдаг. Цагаан тугалган лааз нь бисфенол-А агуулдаг бөгөөд энэ нь хорт хавдар үүсгэгч бодис юм. Тиймээс хэрэв та лаазалсан хоол идэхийг хүсч байвал ядаж BPA-г агуулаагүй хоол хүнсийг хайж олоорой.

Хэтэрхий халуун зүйл уух

Маш халуун шингэн юм уух нь мэдрэмтгий хүмүүст улаан хоолойн хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг. Ялангуяа ходоодны улаан хоолойн рефлюкс өвчин (GERD) гэх мэт архаг өвчтэй хүмүүс хэт халуун зүйл уухаас татгалзах хэрэгтэй.