Үе мөч болон шөрмөсийг эмчлэх 3 төрлийн жор

Бидний биеийн чухал хэсэг бол үе мөч, шөрмөс юм. Тэдний ачаар бид хөдөлж, гүйж, хийхийг хүссэн бүхнээ хийдэг. Харин цаг хугацааны аясаар эдгээр нь элэгдэж, үйл ажиллагаа нь суларч, биднээс анхаарал халамж нэхэж эхэлдэг билээ. Тэр үед нь харин та ямар арга хэмжээ авдаг вэ? Эмээр тэтгэх гэж оролдохын оронд эхлээд байгалийн гаралтай аргуудыг хэрэглээд үзээрэй. Та бүхэндээ 3 төрлийн үе мөч болон шөрмөсийг эмчлэх аргыг танилцуулж байна.

Жор 1

Орц:

  • Зөгийн бал – 2 халбага
  • Гадил – 1 ширхэг
  • Жүрж – 1 ширхэг
  • Желатин – 40 гр

Жүржээ шахаж шүүсийг нь гаргаж авна. Гадилаа хальсалж нухаарай. Гадил жимс нь маш их энерги өгдөг бөгөөд уураг, нүүрс усаар баялаг юм. Үүн дээрээ С витаминаар баялаг жүржийн шүүсийг нэмбэл, үе мөчний гайхалтай эмчилгээ болно. Жүржийн шүүсэн дээрээ гадилаа хийж, дээр нь зөгийн балаа нэмж амтлаарай. Долоо хоногт 2 удаа энэхүү амттай коктейлийг ууж байгаарай.

Өөр нэгэн арга гэвэл, жүржийн шүүсэн дээрээ желатинаа хийж хутгана. Үүнийгээ хөргөгчинд хийж, 15-20 минут байлгасны дараа гаргана. Дараа нь идээрэй.

Жор 2

Орц:

  • Овъёос – 150 гр
  • Нунтаг шанцай – 1 амны халбага
  • Жүржийн шүүс – 1 аяга
  • Нухсан бүйлсэн самар – 40 гр
  • Зөгийн бал – 2 халбага
  • Ханборгоцойн шүүс – 1 аяга
  • Ус – 250 мл

Энэхүү коктейль нь магни, С витамин, цахиур, бромелайн зэргээр баялаг юм. Эдгээрийн нэгдэл нь өвдөгний үрэвсэлтэй тэмцэхэд хамгийн тохиромжтой. Гайхалтай үр дүнг мэдрэхийн тулд та үүнийг өдөр бүр өглөөний цайндаа уух хэрэгтэй. Энэ нь өвдөгний шөрмөс, шөрмөсний үрэвслийг арилгахад тусална.

Усаа буцалгаж, үүндээ овъёосоо хийж дэвтээнэ. Овъёос, шанцай, жүржийн шүүс, бүйлсэн самар, ханборгоцойн шүүс зэргээ блендэрт хийж эргүүлнэ. Бэлэн болсон шүүсэн дээрээ зөгийн балаа нэмж хутгаад идээрэй.

Жор 3

Орц:

  • Халгай – 80 гр
  • Нимбэг – 1 ширхэг
  • Ус – 1 литр

Усандаа халгайгаа хийж буцалгана. Усаа буцалмагц галаа багасгаж, 15 минут байлгах хэрэгтэй. Үүн дээрээ нимбэгний шүүсээ хийж таглаад, 1 цаг байлгана. Энэхүү цайгаа бүтэн өдрийн турш бага багаар ууна.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!