Оройн цагаар өлсөөд байвал идэж болох брокколи салат

Оройн цагаар гэнэт өлсөөд хэцүү байна уу? Энэ үед хоол идэх нэг хэцүү бас идэхгүй байх ч хэцүү. Тэгвэл ямар арга хэмжээ авсан нь дээр гээч? Илчлэг багатай ч, амттай салат бэлтгэж идэх нь хамгийн зөв арга болно. Иймд та бүхэндээ амттай брокколи салат хэрхэн бэлтгэх аргыг танилцуулж байна.

Орц:

  • Брокколи – 500 гр
  • Олив – 150 гр
  • Амтат чинжүү – 1 ширхэг
  • Дарсны цуу – 2 халбага
  • Оливын тос – 20 мл
  • Давс

Бэлтгэх арга:

Брокколигоо угааж цэвэрлэж хэрчээд, усанд хийж 3 минут чанана. Уснаас гаргаж аваад, хүйтэн усанд сойгоод, дараа нь брокколигоо шүүж аваарай.

Дээр нь хэрчсэн чинжүү болон оливоо нэмж хийгээрэй. Ингээд хольж бэлтгэсэн ногоонууд дээрээ оливын тос болон цуугаа хийж хутгана. Давсаа хийж амтлахаа мартуузай. Амталсан салатаа 5 минут таглаж тавиарай. Одоо харин хүссэн хэмжээгээрээ идэж болно.