Хүзүүг цайруулж, нүүрнээс ялгарч харагдахгүй болгох аргууд

Хүзүү маш чухал хэсэг. Тиймээс анхаарал ихээр хандуулж байх хэрэгтэй. Амархан үрчлээс тогтож, борлож заримдаа бүр харладаг. Энэ шалтгаанаас болж, эмэгтэйчүүд нүүрээ будсаны дараа хүзүү нь ялгарч харагддаг аюултай. Тиймээс хүзүүгээ хэрхэн цайруулах талаар бодоод үзэхэд буруутахгүй болов уу. Энэ удаад та бүхэндээ хүзүү цайруулах аргуудыг танилцуулж байгаа учир хадгалж аваад хэрэглээд үзээрэй.

Төмсний шүүс

  • Дундаж хэмжээтэй төмс сонгож аваад, хальсалж бэлтгээрэй.
  • Үүнийгээ шахаж шүүсийг нь авна.
  • Төмсний шүүсэндээ хөвөн даавуу дүрж норгоод хүзүүгээ арчих хэрэгтэй.
  • Ингээд 30 минутын дараа усаар угааж арилгана.

Жүржийн хальс

  • Нэг атга хатаасан жүржийн хальсыг авч нунтаглана.
  • Үүн дээрээ 2 халбага сүү, 1 халбага зөгийн бал хийж хутгаарай.
  • Ингээд бэлтгэсэн зуурмагаа хүзүүндээ түрхэж, 30 минутын дараа угааж арилгана.

Тараг болон турмерик

  • 3 халбага тараг, 1 халбага турмерик хольж бэлтгэнэ.
  • Бэлтгэсэн маскаа хүзүүндээ тараан түрхээрэй.
  • 30 минутын дараа бүлээн усаар хүзүү хэсгээ угаана.

Е витамин

  • Нэг капсул Е витамин хэрэг болно.
  • Үүнийгээ хүзүүндээ хурууны өндгөөр хөнгөн түрхэнэ.
  • Ингээд орондоо ороод тайван унтаарай.
  • Орой бүр давтан хэрэглэнэ.
 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!