Дизайнеруудын зохион бүтээсэн бидний амьдралыг нэг түвшин ахиулах бүтээлүүд

Дизайнерууд ердийн зүйлийг илүү хэрэгцээтэй аргаар дахин бүтээх замаар биднийг гайхшруулахаа хэзээ ч мартдаггүй. Утасныхаа дэлгэцийг цэвэрлэхийн тулд микрофибр дотортой зангиа, хичнээн олон үг бичиж болохыг харуулсан үзэг, нисэх онгоцны буудлын гэрийн тэжээвэр амьтдын тусламжийн станц нь бидний амьдралд хувьсгал хийхүйц ухаалаг зүйлсийн хэдхэн жишээ юм. Одоо хамтдаа илүү олон сонирхолтой зүйлстэй танилцъя.

Дотроо хатуулга буюу хамгаалалттай ковбоё малгай

Өөрийгөө хатаах зориулалттай сандал. Бороо орсны дараа тэр дороо л өөрийгөө хатаана

Хичээл хийж байхдаа ч хөдөлгөөн хийж болохуйц хүүхдийн жийлттэй ширээ

Санал асуулгатай хогийн сав

Сөүлд хийн насосууд дээврээсээ өлгөөтэй байгаа тул та машинаа аль танд нь байрлуулах вэ хэмээн толгойгоо өвтгөх шаардлагагүй болно

Хэдэн үг бичих боломжтойг харуулах бал

Утасныхаа дэлгэцийг цэвэрлэж болох микрофибрин дотортой зангиа

Шуурга, салхинаас цэцгийг хамгаалах зориулалттай тор

Хөлөөрөө дарж болох цахилгаан шатны товчлуур

Ариун цэврийн цаасны дотор талд байдаг жижиг цаас. Үүнийг хаа явсан газраа аваад явах боломжтой

Үйлчлүүлэгчдийн анхаарлыг сарниулж, айдсаас салгах “Валдо хаана байна?” хөгжилтэй зургийг таазан дээрээ наасан шүдний эмнэлэг

Өвлийн хувцсаа шалгаж, хүйтэнд дааруулах эсэхийг турших боломжтой өвлийн симулятор

Нохойны зогсоол

Нүүрний будгаа арилгахад зориулсан тусгай алчуур

Нохойнд зориулсан амттан, хоолны машин

Утас цэнэглэх бүхээг. Бүгд тус тусын түлхүүртэй учир утсаа цэнэглэж орхиод, түгжээд түлхүүрээ аваад явах боломжтой

Чипсийг дээш өргөх бариултай чипс

Нисэх онгоцны буудлын тэжээвэр амьтдын тусламжийн газар

error: Мэдээлэл хамгаалагдсан !!