Зарим бид зогсохоо мэдэхгүй зогисуулаад эхэлдэг шүү дээ. Үүний шалтгаан болон хэрхэн богино хугацаанд зогсоох тухай мэдээллийг та бүхэндээ хүргэхээр бэлтгээд байна. Та бүхэн үүнийг мэдэж авснаар, хаа нэгтээ зогисуулж яахаа мэдэхгүй сандарч байгаа хэн нэгэнд зөвлөж ч болно шүү дээ. Одоо хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.
Яагаад зогисдог вэ гэхээр амьсгалын зам дууны хөвчөөр хаалттай байх үед ямар нэгэн шалтгаанаар өрц огцом цочирсноос үүдэн амьсгал хий татагдахыг зогисох гэж ойлгож болно. Нэг ингэж хий татагдсан нь дахин дахин давтагдах нь рефлекстэй холбоотой.
Тэгвэл бид яагаад зогисуулдаг юм бол?
- Хоолоо хэт хурдан идэх
- Хэт хурдан уух
- Хийжүүлсэн ундаа их хэмжээгээр уух
- Диафрагмыг хянах мэдрэлийг цочроодог өвчин
- Хэт их инээх
- Хэвлий орчмын мэс засал
- Цус харвалт гэх зэрэг шалтгаанаас улбаалж зогисуулах нь элбэг аж.
Зогисуулахыг болиулах энгийн боловч үр дүнтэй аргууд
- Амьсгаагаа түгжих
- Стакантай усыг хурдан уух
- Хэлээ тагнаандаа наах
- 20-30 секундын турш чихээ таглах
- Нимбэг хазах
- Амны халбага цагаан цуу уух
Хэрэв таны зогисуулах зогсохгүй 24-өөс дээш цаг үргэлжилвэл яаралтай эмчид хандаарай. Учир нь энэ нь таны амьсгалын замд доголдол учруулж, асуудлыг улам бүр хүндрүүлж болзошгүй юм. Тиймээс эмчид хандаж, мэргэжлийн зөвлөгөө авах нь илүү аюулгүй зам.