Шим тэжээлийг нь алдагдуулахгүйгээр брокколиг зөв чанаж болгох арга

Брокколи нь олон талаараа хүний эрүүл мэндэд сайн гэдгийг та хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Тэгвэл та өдөрт нэг аяга, долоо хоногт 5 аяга брокколи идэж, хэрэгцээгээ нөхөх хэрэгтэй гэнэ шүү. Учир нь энэ нь таны эрүүл мэндэд чухал ач холбогдолтой хүнсний ногоо юм. Харин ихэнх ногоог чанаж болгосоны дараа шим тэжээлээ алддаг. Тэгвэл брокколиг амин дэм, ашигт чанарыг нь алдагдуулахгүй чанах арга гэж байх аж.

Эхлээд брокколи нь бидний эрүүл мэндэд ямар ашиг тустай болохыг мэдэж авцгаая.

  • Хоол боловсруулалтыг дэмжинэ

Брокколи нь эслэгээр баялаг тул хоол боловсруулалтыг дэмжих тустай. Мөн энэ нь калор бага хэмжээгээр агуулдаг тул турах хүсэлтэй бүсгүйчүүдэд нэн тохиромжтой билээ. Иймд та брокколиг хүссэн хэмжээгээрээ идэж, хоол боловсруулах системээ сайжруулан, турах бүрэн боломжтой юм.

  • Шим тэжээлээр баялаг

Брокколи нь олон витамин, эрдэс бодис, түүний дотор К аминдэм, С витамин агуулдаг. Брокколи нь үүнээс гадна: эслэг, хром, витамин Е, витамин B1, B2, B3, B6, манган зэргээр баялаг билээ.

  • Зүрхэнд сайн

Брокколи нь холестерин буюу LDL-ийг бууруулахад тусалдаг болохыг судалгаагаар тогтоосон. LDL-ийн өндөр түвшин нь зүрхний өвчинд хүргэдэг. Тус хүнсний ногоонд агуулагдах В витамин, фитонутриентууд нь зүрх судасны эрүүл мэндийг сайжруулж, төрөл бүрийн асуудал үүсэхээс хамгаалагч бамбай болж өгдөг байна.

  • Нүдэнд сайн

Энэхүү хүнсний ногоо нь каротиноидоор баялаг бөгөөд нүдний эрүүл мэндэд тустай. Нүдийг төрөл бүрийн халдварт өвчин, үрэвсэл зэргээс хамгаална.

  • Хорт хавдартай тэмцэнэ

Үрэвсэл нь томорсоор, хүндэрсээр хорт хавдарт хүргэдэг. Тэгвэл тэрхүү үрэвслээс сэргийлэх, хурдан салахад танд брокколи тусална.

Брокколиг хэрхэн зөв чанаж бэлтгэх вэ?

Брокколийг угааж цэвэрлэхдээ үргэлж хүйтэн ус ашиглаж байгаарай. Дараа нь брокколиг 4 хэсэгт хувааж бэлтгэнэ. Та ногооныхоо шим тэжээлийг хадгалж үлдэхийн тулд усанд 5 минут чанах эсвэл жигнэж болгож болох юм. Эдгээр аргын аль аль нь тус ногооны шимт чанарыг хадгалж үлдэхэд тусална.