Ханиадыг эмчилж, цэр ховхлох жор

Хүйтэн өвлийн жаварт даарч, хөхөрч явна уу? Гадаа хүйтрэхтэй зэрэгцээд түгэн дэлгэрдэг нэг зүйл бол ханиад томуу. Амархан халдах ч, холдох салах гэж уддаг энэхүү ханиадыг хэрхэн давах вэ? Хүмүүс ихэвчлэн эм уугаад болчихно гэж боддог ч, энэ нь эсрэгээрээ байх нь бий. Зарим эм нь биед үйлчлэхгүй байх бол зарим эм нь биед дасал болчихсон байдаг. Иймд та аль болох байгалийн аргаар эмчилж байгаарай.

Өнөөдөр та бүхэндээ ханиад томууг богино хугацаанд ор мөргүй эмчлэх нэгэн байгалийн жорыг хуваалцаж байна.

Орц:

  • Лууван – 500 гр
  • Зөгийн бал – 3-4 халбага

Луувангаа хальсалж хэрчээд, саванд хийнэ. Ингээд дээр нь ус нэмээд луувангаа чанаарай. Гүйцэт сайн болтол нь чанах хэрэгтэй бөгөөд дараа нь халбагаар нухаж бэлтгэнэ.

Харин зөгийн балаа аяга усанд хийж найруулна. Үүнийгээ луувангийн нухаш дээрээ хийж хутгах хэрэгтэй. Ингээд л болох юм.

Бэлэн болсон сиропноосоо өдөрт 3-4 халбагыг идэж байгаарай. Хэдхэн хоногийн дараа гэхэд л таны ханиад ул мөргүй алга болох төдийгүй энэ өвөлдөө лав ахиж ханиад хүрэхгүй гэдэгт итгэлтэй байж болно. Нэг ёсондоо танд дархлаа суулгаж, ханиаднаас хамгаалж буй хэрэг аж.

Лууван бол бета-каротин ба А, В6 витамины маш сайн эх үүсвэр юм. Мөн астма-г хяналтанд байлгах чадвартай бета-холин ба бета-каротин агуулдаг. Судалгаагаар А аминдэмийн дутагдал нь гуурсан хоолойн халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс тус төрлийн витаминыг биедээ хуримтлуулснаар, халдвараас сэргийлж, ханиадыг үлдэн хөөх боломжтой болох юм.

Зөгийн бал нь антиоксидантаар баялаг бөгөөд үрэвслийг дарах үйлчилгээ үзүүлнэ. Тиймээс ханиадыг дарахад хамгийн том нөлөө үзүүлж чадах бүтээгдэхүүний нэг гэсэн үг билээ.