Арьсны өнгийг сэргээж, гэрэлтсэн толигор болгох амархан арга

Сайхан арьстай болохыг хүсэвч яахаа мэдэхгүй байна уу? Ихэнх бүсгүйчүүд маань үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээд л сайхан болчихно гэж найдах ч, олигтой үр дүн үзүүлдэггүй. Тэгвэл мөнгө гарздалгүйгээр сайхан арьстай, үзэсгэлэнтэй болж чадна гэвэл үнэхээр гайхалтай биш гэж үү? Одоо та бүхэндээ арьсыг эрүүлжүүлж, өнгийг сэргээх байгалийн гаралтай аргыг танилцуулж байна.

Будааны шүүсний таны арьсанд үзүүлэх нөлөө:

  • Тоник: Будааны шүүсэн дэх найрлага нь хөгшрөлтийг удаашруулж, цусны эргэлтийг сайжруулж, арьсыг өнгөлөг, толигор харагдуулна.
  • В витамины эх үүсвэр: Будааны шүүсэнд агуулагдах ихээхэн хэмжээний В витамин нь арьсны нөхөн төлжилтийг идэвхжүүлнэ.
  • Үрчлээсийг бүдгэрүүлнэ: Үүнд агуулагдах төрөл бүрийн амин дэмүүд арьсанд хангалттай чийгшэл өгч, үрчлээсийг бүдгэрүүлнэ.
  • Байгалийн гуужуулагч: Үхэжсэн арьсыг гуужуулна.

Хэрхэн бэлтгэх вэ?:

Орц:

  • Цагаан будаа – 100 гр
  • Сүү – 1-2 халбага
  • Ус – 1 аяга

Атга будаа авч, аяга усандаа хийж орхиорой. 25 минут байлгана.

Үлдсэн будаагаа шууд блендэрт хийнэ. Угааж эсвэл усаар зайлах шаардлагагүй. Ингээд будаагаа блендэрт хийн эргүүлж бутлаад, нунтаглана.

Будааны нунтагаа сүүн дээрээ хийж, зуурмаг бэлтгэнэ. Ингээд нэг ёсондоо бэлтгэл ажил дуусч байгаа юм.

Хэрэглэх арга:

Та сүүтэй хольж бэлтгэсэн зуурмагаа нүүрэндээ түрхэж тараагаарай. 20-25 минут байлгасны дараа арилгана. Ингэхдээ урьдчилж бэлтгэсэн будаатай усыг ашиглах бөгөөд усаа шүүж аваад, шүүсийг нь даавуунд шингээж, нүүрээ арчих юм.

Та долоо хоногт 2-3 удаа энэхүү аргыг хэрэглээрэй. Ингэснээр таны арьсны өнгө сэргэж, гэрэлтсэн толигор харагдах төдийгүй арьсыг эрүүл байлгаж, төрөл бүрийн үрэвсэл, батганаас сэргийлнэ.