Оройн цагаар өлсөөд, бухимдаад байвал бэлтгэж идэж болох илчлэг багатай салат

Орой хоол идэж болохгүй гэх үгийг зөндөө сонсож байсан уу? Гэсэн ч идмээр байна уу? Тэгвэл танд нэг шийдэл гаргаж өгье. Илчлэг багатай, хөнгөн салат бэлтгээд амтархан идчихвэл, сэтгэл санаа ч тайвширч, идэх хүсэл ч дарагдаж, бүх зүйл амар сайхандаа жаргана. Тиймээс та бүхэндээ амттай салатны жорыг хүргэж байна.

Орц:

  • Өргөст хэмх – 3 ширхэг
  • Бяслаг – 50 гр
  • Өндөг – 2 ширхэг
  • Тараг – 3 халбага
  • Сармис – 6 гр
  • Ногоон сонгино
  • Давс – амталгаагаар

Бэлтгэх арга:

Өндгөө чанаж бэлтгээд, 4 тэнцүү хэсэгт хуваана. Сармисаа хальсалж, жижиглэн хэрчээрэй. Өргөст хэмхээ урт нарийн хэрчиж бэлтгэнэ. Ногоон сонгиноо мөн жижиглэж хэрчих хэрэгтэй бөгөөд бяслагаа үрнэ. Ингээд бүх орцоо хамтад нь саванд хийж, тараг болон давс перец хийж амтлаж хутгаарай.

Энэ хэдхэн үйлдлийн дараа таны амттай салат бэлэн болох юм. Орой өлсөж, уурлаж суулгүй үүнийг бэлтгэж идээрэй үзэсгэлэн гоонуудаа.