Үсний уутанцрыг цэвэрлэж, ургалтыг дэмжих маск бэлтгэх арга

Өвлийн цагт таны үс хуурайшч, гэмтээд хэцүү байна уу? Үүнийг шийдэхийн тулд төрөл бүрийн шампунь, үсний тос хэрэглэсэн ч, үр дүнд хүрч чадахгүй бол бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулна уу. Учир нь та бүхэндээ тусгайлан үсийг гялалзсан, эрүүл болгохын зэрэгцээ ургалтыг дэмжих нэгэн аргыг танилцуулахаар бэлтгэлээ. Үүний орц нь энгийн болоод хэрэглэхэд хялбар тул танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Үс нь их эмзэг. Багахан анхаарал дутагдахад л гэмтэж, унаж, хугарч эхэлдэг. Тиймээс ямагт үсэндээ анхаарал хандуулж, үүнийгээ өдөр тутмын зуршил болгох хэрэгтэй. Ингэснээр та өдөр бүр үзэсгэлэнтэй харагдаж, эрүүл үсээрээ гайхуулж амьдрах боломжтой болох юм.

Төрөл бүрийн химийн найрлагатай шампунь, тосноос илүүтэй байгалийн гаралтай аргууд илүү тус болж үсийг эмчилдэг. Таны гэмтэлтэй үсэнд төгс тохирох нэгэн зүйл бол ягаан сонгино юм. Энэ нь таны үс уналтыг эмчилж, үс бууралтахаас сэргийлж, ургуулах нөлөөг үзүүлэх аж.

Ягаан сонгино нь хүхэр агуулдаг бөгөөд энэ нь коллаген үүсгэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Харин коллаген нь таны үсийг эрүүл болгох үндэс суурь болох учиртай. Мөн ягаан сонгины шүүс нь хуйхан дахь цусны эргэлтийг сайжруулдаг бөгөөд энэ нь бактерийн эсрэг шинж чанартай тул арьсны цочролыг бууруулдаг.

Энэ нь таны үсийг өтгөрүүлж, уутанцрыг нээж, аливаа өвчнөөс сэргийлэх учиртай бөгөөд тус эмчилгээний үр дүнг та ердөө 1 сарын дотор хүртэнэ.

Орц:

  • Ягаан сонгино – 2-4 ширхэг
  • Түүхий зөгийн бал – 1 халбага

Сонгиноо хальсалж жижиглэн хэрчээрэй. Үүнийгээ блендэрт хийж эргүүлнэ. Ингээд бэлтгэсэн зуурмаг дээрээ зөгийн балаа хийж хутгаснаар маск бэлэн болох юм. Маскаа хуйхандаа тараан түрхээд, 20 минут байлгана.

Сонгины үнэр хурц байх тул та үсээ шампуниар угааж, усаар 2-3 удаа сайтар зайлаарай. Энэхүү аргыг сард 2 удаа хэрэглэхэд хангалттай бөгөөд хэдхэн удаагийн хэрэглээний дараа гэхэд үс тань мэдэгдэхүйц ургасан байх болно.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!