Загвар өмсөгч шиг сайхан хөлтэй болоход туслах дасгалууд

Олон хүмүүс гуяны целлюлитээс салах нь боломжгүй хэмээн үзэж, дэмий шаналж суухаас хэтэрдэггүй. Гэхдээ та яагаад хичээгээд үзэж болохгүй гэж? Хичээл зүтгэлийн хариуд үргэлж том шан харамж ирдэг тул нэг удаа өөрийгөө дайчлаад үзээрэй. Өнөөдөр та бүхэндээ загвар өмсөгч шиг нарийн, чанга хөлтэй болоход туслах дасгалуудыг зааж өгөхөөр бэлтгээд байна.

Нэг хөл дээр хийх дасгал

Хэрхэн хийх вэ?

  • Зүүн хөлөө үл ялиг нугалж, баруун хөлөө дээш өргөнө.
  • Ингэхдээ цээжин хэсгээ доош болгож, зурагт үзүүлсэнтэй ижил хөл болон цээжээ нэг хэмд байрлуулна.
  • Хоёр гараа доош унжуулах бөгөөд гартаа гантиль бариарай.
  • Ингээд биеэрээ Т хэлбэр үүсгэнэ.
  • Байрлалаа 10-15 секунд хадгалаад, эхний байрлалдаа буцаж очно.
  • Хоёр хөл дээрээ ээлжлэн, тус бүр 3 удаа хийгээрэй.

Хөлөө тэнийлгэж хийх дасгал

Хэрхэн хийх вэ?

  • Баруун хөлөө нугалж 90 хэмийн өнцөг үүсгэж суугаад, зүүн хөлөө хажуу тийш тэнийлгэнэ.
  • Гараа баруун өвдгөн дээрээ тавьж, тэнцвэрээ хадгална.
  • Байрлалаа 10-15 секунд хадгалаад, нөгөө хөл дээр ээлжилж хийгээрэй.
  • Нийтдээ 3 минутын турш энэхүү дасгалыг хийнэ.

Хайрцагтай үсрэлт

Хэрхэн хийх вэ?

  • Эхлээд зурагт үзүүлсэнтэй ижил төстэй хайрцаг бэлтгэж тавьна.
  • Хайрцагны ард, хөлдөө мөрний хэмжээний зай авч зогсоно.
  • Өвдгөө бага зэрэг нугалаарай.
  • Одоо гараа савж хүч аваад, дээш үсэрч, хайрцаг дээр гарна. Ингэхдээ таны хөл хайрцган дээр бүтэн гишгэж байх ёстойг анхаар.
  • Ингээд буцаад болгоомжтой үсэрч хайрцагнаас буух бол, эргээд үсэрч дээш гарна.
  • 1 минутын турш тус дасгалыг хийгээрэй.

Сумо суулт

Хэрхэн хийх вэ?

  • Хөлдөө том зай авч, хөлөө хоёр тийш нь буюу гадагш харуулж зогсоно.
  • Тус байрлалаас доош суухдаа 90 хэмийн өнцөг үүсгэж, өвдгөө нугална.
  • Гараа урагш тэнийлгээрэй.
  • Яг л жижиг сандал дээр сууж буй мэтээр өгзгөө хойш түлхэж, арагш чигтэй сууна.
  • Байрлалаа 10-15 секунд хадгалаад босно.
  • 2 минутын турш хийнэ.

Өлмий дээрээ зогсох

Хэрхэн хийх вэ?

  • Нуруу цэх тэгш зогсоно.
  • Тус байрлалаас хөлийн улаа дээш өргөж, өлмий дээр зогсоно.
  • Байрлалаа 2-3 секунд хадгалаад, буцаж буугаарай.
  • 30 удаагийн давтамжтайгаар хийгээрэй.

Резинтэй жийлт

Хэрхэн хийх вэ?

  • Иогын матрасс дэлгэж, дөрвөн хөллөнө.
  • Баруун хөлөндөө резин углаж, нэг хэсгийг нь гаран дороо хийж дарна.
  • Тус байрлалаас баруун хөлөө дээш татаж сунгана.
  • Хөлөө буцаан удаанаар буулгаж, ахин давтан хийнэ.
  • Хоёр хөлөн дээрээ ээлжлэн дасгалаа хийх бөгөөд 2 минут үргэлжлүүлэн хийгээрэй.

Хөлөө өргөх

Хэрхэн хийх вэ?

  • Иогын матрасс дэлгэж, баруун талаараа хажуу тийш харж хэвтэнэ.
  • Зурагт харагдаж буйтай ижил цээжин хэсгээ дээш өргөж, тухлана.
  • Зүүн хөлөө дээш өргөж, аажуухнаар доош буулгана.
  • 1 минут энэхүү дасгалыг хоёр хөл дээрээ ээлжлэн хийгээрэй.

Гүүрэн дасгал

Хэрхэн хийх вэ?

  • Дээш харж хэвтээд, өвдгөө нугалж, 45 хэмийн өнцөг үүсгэнэ.
  • Хөлнийхөө хооронд зай аваарай.
  • Ингээд бөгсөн биеэ дээш өргөж, гуяын арын булчингаа чангалаарай.
  • Байрлалаа 10 секунд хадгалаад, буцаад эхний байрлалд очно.
  • 2 минут дасгалаа хийнэ.

Хайчин суулт

Хэрхэн хийх вэ?

  • Хөлдөө мөрний хэмжээний зай авч зогсоно.
  • Баруун өвдгөө нугалж, 90 хэмийн өнцөг үүсгэн суух бөгөөд ингэхдээ зүүн хөлөө арагш татаж, баруун хөлний ардуур сөөлжүүлэн, газар хүргэж сууна.
  • Байрлалаа 4-5 секунд хадгалаад, босон, ахин суугаарай.
  • 2 минутын турш хоёр хөлдөө ээлжлэн хийнэ.
 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!