Тайзнаас буугаад тэс өөр болж хувирдаг одууд

Таны шүтэн бишэрдэг алдартан, тайзан дээрээс буугаад ямар хүн болдог бол? Та үүнийг мэдэх үү? Олны өмнө гарахаасаа эрч хүч нь дуусдаггүй мэт тайзыг эзэгнэж, хачирхалтай хийгээд өвөрмөц байдлаараа дэлхий нийтийг гайхшруулдаг дуучид болон жүжигчдийн бодит амьдрал дээрх дүр зураг нь арай өөр байх юм. Та бүхэндээ оддын эсрэг тэсрэг байдлыг танилцуулж байна.

Ники Минаж

Америкийн алдарт реппер, дуучин Никки Минаж үргэлж гал цогтой бас хачирхалтай хувцасладаг бөгөөд ил гарсан хувцаслалтаараа олны анхаарлыг татдаг. Бодит амьдрал дээр, тэр энгийн хувцаслалтыг илүүд үздэг ч түүний төрөлхийн хүчирхэг төрх эрхгүй анхаарал татахад хүргэнэ.

Мэрилин Мэнсон

1989 онд Брайан Хью Уорнер нь өөртөө Мэрилин Мэнсон хэмээх нэрийг өгч, хөгжмийн ертөнцөд хөл тавьж байв. Түүний нэр бол 60-аад оны секс бэлэг тэмдэг Мэрилин Монро, алуурчин Чарльз Мэнсон нарын овог нэрийн хослол юм. Рок хөгжим сонсдоггүй хүмүүс ч түүнийг мэддэг, ядаж л хариад танина. Тэгвэл энэхүү алдар нэр нь цуурайтсан дуучин нь бодит амьдрал дээр тайзан дээр харагддаг хачирхалтай төрхөөсөө тэс өөр гэх аж.

Кэти Перри

Кэти Перри бол хамгийн алдартай поп дуучдын нэг. Тэрээр жил ирэх тусам илүү хүчирхэг болж, олны анхаарлыг татахуйц тайз чимэглэл, хувцас, нүүр будалт зэргийг сонгож, дэлхий нийтийн анхаарлыг татах болсон. Тэгвэл энэхүү гал дүрэлзсэн бүсгүй нь тайзнаасаа буугаад, будгаа арилгаж, хувцсаа солиод энгийн нэгэн болон хувирдаг байх юм. Тэрээр өдөр тутамдаа нүүрээ ч будалгүйгээр гадуур явдаг гэнэ шүү.

Лэди Гага

2008 онд бүгд л эксентрик гэдэг үгийг дуучин Лэди Гагатай холбосон. Түүний өмссөн хувцас бүхэн олныг гайхшруулж, асуулт үлдээж байв. Өнөөдөр түүний дүр төрх тийм ч галзуу биш болжээ. Гэхдээ бодит амьдрал дээр Лэди Гагаг олны дундаас ялгаж харахад хэцүү. Тэрээр энгийн өдрүүдэд тамирын хослол өмсөж, нүүрээ будалгүй, үсээ боож явдаг.

Майли Сайрус

Түүний 2014, 2015 онд хийсэн 2 удаагийн аялан тоглолтын үеэр Майли Сайрус тоглолт үзэхээр ирсэн хүн бүрийг өмссөн хувцсаараа гайхшруулж чадсан. Зарим нь түүний бүтээлч байдалд үнэхээр дуртай байсан бол зарим нь түүний санааг хэтэрхий бүдүүлэг гэж үзэж байв. Гэсэн хэдий ч бодит амьдрал дээр Майли маш өөр харагддаг.

Мадонна

Мадонна зөвхөн авъяас чадвараараа төдийгүй шоуны үеэр өмсдөг хувцасныхаа ачаар алдартай болсон. 2018 онд тэрээр Met Gala арга хэмжээнд оролцож, нүүрээ бүрхсэн хар хөшиг бүхий титэм өмссөн байв. Харин олон нийтийн үйл ажиллагаанаас бусад үед тэрээр нүүрээ будалгүйгээр, хинди маягийн хувцас өмсдөг байна.

Тилл Линдеманн

Раммштейнийг мэдэхгүй хүн хэр их бол? Үргэлж гайхалтай төрх, хүчирхэг хийгээд өвөрмөц байдлаар үзэгч олноо баясгаж байдаг Тилл Линдеманныг бодит амьдрал дээр харвал бага зэрэг гайхаж магадгүй. Учир нь тэрээр бусадтай л адил эгэл жирийн нэгэн.

Жонни Галечки

“The Big Bang Theory” кинон дээр Жонни Галечки нь ухаалаг хэдий ч үзэсгэлэнтэй бүсгүйтэй хэрхэн харилцахаа мэддэггүй эрдэмтэн залуугийн дүрийг бүтээдэг. Тэгвэл бодит амьдрал дээр Жонни нь өөртөө итгэлтэй, ямар ч эмэгтэйг гайхшруулж чадахуйц залуу юм.

Жейсон Момоа

“Game of Thrones” кинонд Хал Дрогогийн дүрийг бүтээсэн Жейсон Момоа дэлгэцэнд үнэхээр хүчирхэг, чанга хатуу мэт харагддаг. Харин бодит амьдрал дээр Момоа эелдэг зөөлөн хүн юм. Тэр Буддын шашин шүтдэг, бусдыг энэрч, хайрлаж явдаг нэгэн аж.