Таны сэтгэлийг хөдөлгөх гэрэл зургууд

Бид хэн нэгэнд туслах үедээ үгээр хэлж боломгүй аз жаргалыг мэдэрдэг хэмээн судалгаагаар батлагдсан байдаг. Үүнээс харахад сайхан сэтгэл гэгч энгийн хэрнээ хичнээн хүчтэйг бид ойлгож болно. Аливаа хүнд жижиг ч хамаагүй тус хүргэсэн л бол энэ нь тэдний хэдхэн цагийг, бүтэн өдрийг, эсвэл бүр амьдралыг нь тэр чигт нь өөрчилж гэрэлтүүлсэн ч байж болох гайхалтай хэрэг билээ. Таны энэ өдрийг гэрэлтүүлж, инээмсэглэл бэлэглэх дараах фото зургуудыг хүргэж байна.

1. Энэ хөөрхөн “охин”-ыг харж байна уу? Тэр бол архаг чихрийн шижинтэй эзнийгээ цусан дахь сахарын хэмжээ нь шокын хэмжээнд ихсэж, ухаан алдсан үед нь хазаж сэрээсэн ачтан юм.

2. Эмнэлгийн тусламж иртэл орон гэргүй эрийг тэврэн тайвшруулан, дулаацуулж буй эмэгтэй.

3. Тэрээр өөрсдийн хүнснээс илүүчилж, өлсөж яваа ядарсан хүмүүст хандивлах аяныг санаачилжээ. Хичнээн их хүнс цугларсныг хар даа?

4. Энэ кофе шоп орой болгон орон гэргүй хүмүүст зориулан буррито, хачиртай талх бэлтгэж гадаанаа тавьдаг байна.

5. Ахуйн хий алдаж, дэлбэрэхээс гэр бүлийнхнээ хамгаалсан “мундаг хүү”

6. Хүнд өвчний улмаас эмнэлэгт хандаж буй хүүхдүүдэд зориулж 3000 хос тоглоом, оймс зэргийг оёжээ. Хүүхдүүд эдгээрийг хараад сэтгэл санаа нь харьцангуй дээрддэг байна.

7. Италийн нэгэн эмнэлэгт “эмч нохой”-нууд өвчтөн жаалуудтай уулзахаар хүлээн зогсож буй нь. Гадны орнуудад хорт хавдартай, химийн эмчилгээнд явж буй, байгалийн гамшигт нэрвэгдсэн болон сэтгэл зүйчтэй тогтмол уулздаг хүмүүст тусгай бэлтгэгдсэн нохойнуудаар дамжуулж сэтгэл санааг нь тогтвортой байлагх, тухтай байдлыг мэдрүүлэх үйлчилгээг үзүүлдэг байна.

8. Эзнийхээ аварсан муужгайг асарч буй нохой

9. Өнчин хүүхдүүдэд зориулж хичээлийн хэрэгсэл, хоол хүнсээр дүүрэн цүнхийг бэлэглэв. Хүүхдийн жаргалтай инээд хамгаас гайхалтай…

10. Энэ залуу эмзэг бүлгийн хүүхдүүдэд зориулж тоглоомын хандивын сан үүсгэжээ.

11. Бөхийн холбооноос хөгжлийн бэрхшээлтэй бөхөд зориулж 100,000 гаруй долларын хандив үүсгэсэн байна. Брэндон Соренсоныг цусны хорт хавдартай гэдгийг мэдмэгцээ бөхийн холбооноос нэг өдрийн дотор л дээрх хандивыг цуглуулж чадсан юм.

12. Нөхрийг нь тайван хоолоо идэг хэмээн саажилттай эмэгтэйд хооллоход нь тусалж буй үйлчлэгч.

13. Яаралтай сурвалжлага бэлтгэж буй нэвтрүүлэгчид шүхэр барин өгч борооноос хамгаалж буй тэмцэгч. Ийм үйлдлийг бид өдөр болгон харахгүй шүү…

14. Тасралтгүй уйлсаар буй жаалыг тайвшруулан унтуулж буй танихгүй залуу. Залуу хос ч тайван хооллог дээ…

15. “Миний охинд бөөрний донор хэрэгтэй байна” гэж бичсэн байсан бол дараа нь “Миний охинд бөөр олдлоо. Амьдрал хайрласан уужим сэтгэлд чинь талархлаа Вили” гэжээ.

16. Дэмждэг тамирчин нь гэмтсэнийг сонсоод урмын үгтэй захиа бас жигнэмэг өгчээ.

17. Жил болгоны зул сараар хэрэгтэй хүнд нь зориулж ийм зүйлсийг бэлдэж гадаанаа өлгөдөг сайхан сэтгэлтэй залуу байдаг аж.

18. “Гэр оронгүй нэгэн эмэгтэй миний дугуйг хулгайлсан хүнийг барьж өгсөн бөгөөд би хариу болгож, түүнийг хүүтэй нь хамт гэртээ зул сараар урьсан юм”

19. Мексик, Колумбийн хөгжөөн дэмжигчид энэ залууг өргөж өөрийнх нь орны баг хэрхэн тоглож буй харуулжээ. Тэр Египет хүн байсан юм.

20. Зэрлэг баавгайнаас эзнээ бас муураа хамгаалсан үнэнч нохой.