Бид юунд хамгийн их цаг үрдэг вэ?

Сошиал хуудсаа шалгахаас авахуулаад машины зогсоол хайх хүртэл бид нилээдгүй хугацааг дэмий өнгөрөөж л байдаг. Хайран цагаа үрж байгаагаа мэддэг ч яг хичнээн цаг, минут эдгээр зүйлсэд зарцуулагддаг гэж бодно? Та лав хараад цочирдоно доо…

1. Нойр хүрэхгүй орондоо хэвтэх

Унтахаар орондоо орсон ч элдвийг эргэцүүлсээр бид унтаж чадалгүй хөрвөөсөөр л байдаг. Тэгвэл нийт амьдралынхаа бүтэн 7 жилийг яг энэ “үйлдэл”-д зарцуулсан байдаг гэнэ шүү. Хэрвээ орондоо хэвтээд унтахгүй 20 минут болох л юм бол шуудхан босч халуун цай уух, ном унших, удаан хэмнэлтэй хөгжим сонсох зэргийг туршиж үзээрэй.

2. Машины зогсоол хайх

Та бид машины сул зогсоол хайсаар амьдралынхаа 248 өдрийг бардаг гэвэл итгэх үү? Үүний оронд нийтийн тээврээр үйлчлүүлэх хэрэгтэй ч юм шиг заримдаа санагдана.

3. Дэлгүүр хэсэх

Эмэгтэй хүн дунджаар 8,5 жилийг дэлгүүр хэсэхэд зарцуулдаг. Харин эрчүүд дэлгүүр хэсэхийн оронд арай дөнгүүр зүйл хиймээр санагддаг нь гарцаагүй.

4. Дэглэм барих

Зарим хүмүүст дэглэм барих нь хэзээ ч ялж чадахгүй дайнд мордохтой л ижил санагддаг байх. Эмэгтэйчүүд амьдралынхаа нийт 17 жилийг дэглэм барихад зарцуулдаг байна.

5. “Бэлэн болох”

Танил сонсогдож байна уу? Мэдээж эрчүүд эмэгтэйчүүдээс хамаагүй хурдан “бэлэн болдог”. Харин эмэгтэй хүн дунджаар 136 өдрийг гадагш гарахдаа бэлдэж, нүүрээ будан үсээ янзалж усанд орж өнгөрүүлдэг бол зөвхөн хувцсаа сонгохдоо л 287 өдрийг зарцуулдаг гээд боддоо. Харин эрэгтэйчүүд ердөө л 46 өдрийг бэлэн болохдоо зарцуулдаг.

6. Дасгал хөдөлгөөн хийх

Дунджаар ердөө л 1 жил 4 сарыг дасгал хийхэд зарцуулдаг.

7. Утас, компьютер ширтэх

Орчин үеийн бидэнд энэ тоо бүр ч ноцтой тооцогдоно. Дундаж үзүүлэлтээр бид амьдралынхаа нийт 11 жилтэй тэнцэх цагийг утсаа ширтэн өнгөрүүлдэг болж таарав! Гэтэл дасгал хийсэн, дэглэм барьсан цагтай харьцуулахад энэ бол аймшигтай үзүүлэлт. Магадгүй бид эрүүл мэнддээ анхаарах хугацаагаа 17 жил болгох хэрэгтэй байх.

8. Суугаа байдалд байх

Орчин үед хүмүүс бас л сууж ажлаа хийн, машин барьж, дэлгэц ширтэж…. ер нь суугаа байдалд 21 жилийг өнгөрүүлдэг гэсэн цочирдом тоо баримт гарч иржээ. Зүрхний шигдээс, харвалт, нуруу нугас, мэдрэлийн өвчлөл яагаад залуужаад байгааг гайхах зүйл алга.

9. 00-д суух

Бид нийт амьдралынхаа 92 өдөртэй тэнцэх хугацааг 00-ийн суултуур дээр сууж өнгөрүүлдэг аж. Итгэмээргүй сонсогдож байгаа ч энэ үнэн гэдгийг та бид бүгд мэдэж байгаа.

10. “Оочерлох”

Хүн ам ихээр төвлөрсөн суурин газруудад энэ тоо бүр ч ихэсэх биз. Бид ямарваа нэг оочер дараалалд амьдралынхаа нийт 235 өдрийг тэвчээртэйгээр (эсвэл бүр тэсгэл алдран) хүлээж өнгөрүүлдэг.

Нэмээд: Шүдээ угаах

Шүдний эмч нарын зөвлөгөөгөөр бол бид өдөрт 2 удаа шүдээ угаах ёстой бөгөөд нэг удаагийн угаалт нт 2 минутаас багагүй байх ёстой. Энэ хугацааг нийлүүлэн тооцвол хүний дундаж наслалтын 79 хоногтой тэнцэх ажээ. Гэтэл бид үүнээс ердөө л 19 хоногийг л шүдээ угаахдаа зарцуулдаг гэнэ шүү. Үүнээс л үүдэн амны хөндийн өвчлөл, шүдний цоорол, амны эвгүй үнэр, цаашлаад бөөрний өвчин ч хүртэл үүсэх үндэс болдог байна.

Та дээрх тоон мэдээллээс алийг нь нэмж, хасмаар байна? Тэгвэл эрүүл амьдралын төлөө хамтдаа өөрчлөгдье!