Өндөр өсгийт өмсөх нь бүсгүй таны биед ийм аюултай

Өндөр өсгийтэй гутал өмсдөг эмэгтэйчүүдийн 71 хувь нь яг тухайн үедээ маш их өвдөлт мэдэрдэг гэнэ. Гэхдээ зөвхөн өсгий, өлмий болон булчин хэсгээрээ биш бидний мэдэхгүй өөр хэсгүүдэд ч гэсэн сөргөөр нөлөөлж байдаг аж. Үүнд:

1. Гуя, ташаа

Өндөр өсгийтэй гутал өмсөх үед бие тэнцвэрээ хадгалах хэрэгтэй болдог. Үүний тулд нурууны доод хэсэг урагш түлхэгдэн, гуя ташаа хэсэгт ачаалал өгч эхэлнэ. Энэ ачаалал нь өсгийний өндөр нэмэгдэх эсвэл удаан хугацаанд өмсөх тусам бага багаар нэмэгдэж, бүтцэд нь нөлөөлж эхэлдэг байна. Ингээд нуруу өвдөх суурь тавигдана гэсэн үг.

2. Өвдөг

Зурагнаас харагдаж байгаачлан таны биеийн жин өндөр өсгийт өмсөх үеэр илүү их ачаалалтай мэт мэдрэгдэж, өвдгийг урагш нь түлхэж өгдөг. Тогтмол буюу удаан хугацаанд ингэж явснаар өвдөгний шохойжилт үүсэх, үе мөчний өвчний үүсвэр болдог байна.

3. Нуруу

Хүний гол тулгуур эрхтэн буюу нуруу нь олон цагираг нугаламаас тогтох бөгөөд эдгээр нь тэнцвэр, ачааллыг зохицуулдаг. Энгийн үед нуруу хагас нумралттай байдаг бол өндөр өсгийт өмсөх үед энэ хэлбэр өөрчлөгдөж, хэт нумрах, гэдийх, бөгтийх эсвэл хэт оцойлттой харагдуулдаг. Ганцхан харагдах ч биш энэ нөлөө нь нурууны муруйлт, суулт, суудлын мэдрэл хавчигдаж дарагдах зэрэг олон сөрөг нөлөөтэй.

Үүнээс гадна, хамгийн аюултай нь өндөр өсгийт олон жил өмссөнөөс үүдэн хөлөнд яс ургах өндөр эрсдэлтэй. Энэ нь гоо сайханд асар их халтайгаас гадна өвдөлт ихтэй байх, гутал таарахаа болих зэрэг хүндрэл учруулдаг. Иймээс охид бүсгүйчүүдийг хөлд эвтэйхэн, хэт өндөр биш өсгийтийг тодорхой цагийн хязгаартайгаар өмсөхийг зөвлөж байна.