Гэртээ бэлтгэж болох батга үрэвслээс сэргийлэх тоник

Эмэгтэй хүний хүсэл амархан. Тэд ердөө л цэвэрхэн, гэрэлтсэн арьсыг л хүсдэг. Гэвч энэ хүсэл биелэх тал дээр асуудалтай бөгөөд яаж ч мөнгө зарж, төрөл бүрийн үнэтэй бүтээгдэхүүн хэрэглээд ч, үр дүнд хүрэхгүй байх тохиолдол олон. Тиймээс хямд төсөр аргаар гайхалтай үр дүнд хүрч болох нэгэн зөвлөгөөг та бүхэндээ хүргэхээр бэлтгээд байна. Анхаарлаа нааш нь хандуулаарай.

Өнөөдөр танд зөвлөж байгаа зүйл бол алимны цуу юм. Үүний тусламжтайгаар та арьсаа гүн цэвэрлэж, бөглөрсөн нүхийг нээж, батга болон үрэвслээр сэргийлж чадна. Алимны цууг та тоник болгон ашиглаж, арьсныхаа эрүүл мэндийг хамгаалаарай.

100 мл усанд нэг халбага алимны цуу хийж найруулна. Үүн дээрээ өөрийн дурын эфирийн тосыг авч, 3 дусал хийж хутгаарай. Ингээд л та өөрийн гэсэн тониктой болчихож байгаа юм. Бэлтгэсэн тоникоо цэвэрхэн саванд хийж хадгалах бөгөөд хэрэглэхээсээ өмнө заавал сэгсрэх ёстой.

Орой орондоо орохын өмнө бэлтгэсэн тоникоо хөвөнд шингээж нүүрээ арчина. Тэр дороо л таны нүүр сэргэж, арьс онгойж байгаа нь мэдрэгдэх болно. Орой бүр энэ аргыг хэрэглэх ёстойг анхаараарай.

Мөн та энэхүү тоникыг зөвхөн нүүрний арьс гэлтгүй хөлөндөө түрхэж болох бөгөөд энэ нь таны хөлийг зөөлрүүлнэ.