Шуудангаар хүргүүлж байсан хамгийн хачирхалтай зүйлс

Шуудангийн үйлчилгээ нь бидний цаг завыг хэмнэж, яаралтай хэрэгтэй үед том тус хүргэдэг. Тэгвэл өнгөрсөн цаг хугацаанд, нэг ёсондоо олон жилийн өмнө шуудангийн үйлчилгээ нь бидний төсөөлж байснаас огт өөр байсан төдийгүй хэний ч санаанд буумгүй хачирхалтай зүйлсийг айл өрхөд хүргэж өгдөг аж. Өнөөдөр та бүхэндээ шуудангаар зөөгдөж байсан хамгийн сонин содон зүйлсийг танилцуулж байна.

Мэри Пирстофф, бяцхан охиныг эмээгийнд нь шуудангаар хүргүүлсэн

Шуудангаар хүргэгдэж байсан хамгийн хачирхалтай зүйл бол 4 настай охин Мэри юм. 1914 онд охиныг аав ээж нь Грандевиллээс Айдахо мужийн Льюистон руу эмээ рүү нь шуудангаар явуулсан байна. Охидын эцэг эх шуудангийн өртөг нь галт тэрэгний билетээс хамаагүй хямд байсан хэмээсэн гэдэг.

Мэри охины жин 48.5 фунт байсан бөгөөд шуудангаар дээд тал нь 50 фунт жинтэй эд бараа явуулахыг зөвшөөрдөг тул ямар нэгэн асуудал үүсээгүй аж. Тэд тамга дараад л шуудангаар охиныг илгээсэн гэдэг. Үнэхээр хачирхалтай хэдий ч ийм тохиолдол хэд хэд гарч байсан тухай хүмүүс ам дамжин ярилцдаг байна.

1 сая долларын үнэ бүхий алмаз

45.52 каратын хэмжээтэй гэж тооцогддог алдарт сая долларын үнэ бүхий алмазыг түүний эзэн, эрдэнийн дилер Харри Уинстон нас барахынхаа өмнө энгийн бор хайрцганд хийж, шуудангаар илгээжээ. Тэрээр Нью-Йорк хотоос Байгалийн түүхийн музейд тэрхүү үнэтэй алмазаа илгээж, төлбөрт ердөө 2 доллар төлсөн байна.

Азаар тухайн үед ажилтан нь хариуцлагатай байсан учир ямар нэгэн алдагдалгүйгээр алмазыг нь очих ёстой газарт нь бүрэн бүтэн хүргэж өгсөн гэдэг.

Шуудангаар загас илгээдэг байсан

Өнгөрсөн цаг хугацаанд хүмүүс үхсэн болон амьд загасыг шуудангаар илгээдэг байсан гэнэ шүү.

Гэр нь хүйтэн байсан учир эзэн нь хамелеоныг шуудангаар өөр дулаахан газар руу явуулсан

1954 оны 12-р сард Охайо мужийн Фосториа хотын иргэн Дэвид Флорида муж улсын Орландо хотод байрлах шууданч руу захидал илгээжээ. Уг захидалдаа тэрээр хамелеоноо Охайогоос Орландо руу илгээж байгаагаа мэдэгдсэн бөгөөд шалтгаанаа Охайод хүйтэн байгаа учир амьтанд сөрөг нөлөөтэй байна хэмээж. Мөн тэрээр амьтанг аюулгүй хүргэсэн тухайгаа буцааж мэдээ илгээж өгөөрэй хэмээн хүссэн байна.

Хамелеоныг аюулгүй хүргэж өгсөн шуудангийн ажилтан буцааж эзэнд нь захиа хүргэж, санааг нь тайвшруулсан гэдэг.

Титаникийн хэсгүүдийг Миланаас Гүрж рүү илгээсэн

Титаник хөлөг онгоцны 90 гаруй тонн үлдэгдэл Италиас олдсон бөгөөд Миланаас Жоржиа руу шуудангаар дамжуулж иржээ. Эдгээр нь 1 саяас 3 сая доллароор үнэлэгдэж байжээ.

Эмч нар шуудангаар өвчин явуулдаг байсан

Хатагтай Дэйзи Жэймс үхсэн шувуу, салхин цэцэг, час улаан халуурах өвчнийг үндэсний эрүүл мэндийн зөвлөлд хүргүүлж, шуудангаар явуулж байсан тухай 1895 онд The New York Times сонинд нийтэлж байжээ. Энэ нь маш аюултай байсан болохыг тухайн үед сонинд маш ойлгомжтойгоор тайлбарлаж, хүмүүст анхааруулж байв.

Шуудангаар аялсан эмэгтэйчүүд

20-р зууны дунд үед эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч бүсгүйчүүд өөрсдийн дуу хоолойг хүмүүст хүргэхийн тулд чадах бүхнээ хийж байсан. Мөн 2 тэмцэгч бүсгүй шууданд өөрсдийгөө өгч, Британийн ерөнхий сайданд хүргүүлж байсан удаатай юм. Тухайн үед шуудангаар хүн зөөж болохгүй гэх хууль журам байгаагүй учир ямар ч саадгүйгээр зорьсон газраа хүрсэн гэдэг.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!