Нэг даашинзаар нэлээд хэдэн удаа гангарсан алдартнууд

Алдартай бүсгүйчүүд гадаа төрхөндөө сайтар анхаарал хандуулсны эцэст мөнхийн залуу, гоо үзэсгэлэнтэй харагдаж чаддаг. Тэдний гадаад төрх, царай өөрчлөгдөхгүй үлдээд зогсохгүй өмсөх дуртай даашинз нь хүртэл хэвээр байх аж. Нэр алдраа дэлхий нийтээр цуурайтуулсан бүсгүйчүүд нь нэг даашинзаа олон жилийн дараа өмсөж, шуугиан тарих дуртай. Хамгийн гайхалтай нь тэдний даашинз 10 жилийн дараа өмсөхөд ч яг л анхных шигээ харагдах аж.

Падма Лакшми

Падма Лакшми 2018 онд Эмми шагнал гардуулах ёслол дээр Ж.Менделийн энэхүү улаан даашинзаар гоёж ирсэн. Харин зарим хүмүүсийн хувьд энэ дүр төрх танил харагдаж байв. Учир нь Падма энэ даашинзыг 2017 онд “Vogue” сэтгүүлээс гаргасан Энэтхэгийн Оны Шилдэг эмэгтэй шагналыг хүртэхдээ өмссөн аж. Жүжигчин бүсгүй энэхүү даашинзыг бүтээхэд асар их цаг хугацаа, хөдөлмөр шаардсан тул нэг удаа өмсөөд далд хийхэд хэтэрхий үнэ цэнэтэй хэмээн тайлбарласан байна.

Наоми Кэмпбелл

Наоми Кэмпбелл 2015 онд “Fragrance Foundation Awards” наадмын үеэр мөнгөн Versace даашинз өмсөн, хүн бүрийн нүдийг гялбуулж байв. Гэвч 1998 онд Наоми энэхүү даашинзыг анх удаа өмсөж байсан бөгөөд 15 жилийн дараа ахин нэг удаа өмссөн нь олны гайхшралыг төрүүлж, яаж ингэж гоо төрхөө хадгалж чаддаг байна гэх асуултыг үлдээсэн юм.

Хелен Миррен

Хелен Миррэн “Dolce & Gabbana”-ийн бүтээсэн ногоон цэцгэн хээтэй хар даашинздаа маш их дуртай байсан бөгөөд 2013-2015 оны хооронд үүнийг байнга өмсдөг байв.

Хелена Бонхам Картер

Хелена Бонхам Картер үргэлж өвөрмөц хэв маягаар хувцаслаж, өөрийнхөө ертөнцийг бусдад харуулж байдаг. Тэр ч утгаараа хачирхалтай боловч дэгжин хувцас сонгон өмсөж чаддаг. Харин тэрээр 2010 оны 3 сард “Alice in Wonderland” киноны нээлтэнд ирэхдээ өмссөн улаан даашинзаараа хэд хэдэн удаа гангарч байсан билээ. Түүнд энэхүү даашинз нь үнэхээр их таалагддаг бололтой.

Сюзан Сарандон

Сюзан Сарандон энэхүү хар даашинзтайгаа Торонтогийн олон улсын кино наадмын хоёр дахь өдөр “Робин Гудын сүүлчийн кино” киноны үзвэр дээр тус хар даашинзаа өмсөн хүрэлцэн ирж байжээ. 2 жилийн дараа жүжигчин Нью-Йоркт болсон Хэмилтон хөгжмийн мюзиклийн Бродвэйгийн анхны тоглолтыг үзэх үеэр өнөөх даашинзаар ахин гоёсон байв.

Тиффани Хаддиш

Жүжигчин Тиффани Хаддиш 2017 онд “Alexander McQueen”-ийн бүтээсэн цагаан даашинзыг 4,000 доллараар худалдаж авсан бөгөөд тэр цагаас хойш 3 удаа өмсөж байжээ.

София Лорен

Италийн жүжигчин София Лорен энэхүү гоёмсог хар даашинзыг тунгалаг ханцуйтай өмсөж 67 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслол дээр хүрэлцэн иржээ. Нэг жилийн дараа тэр ижил хувцас өмсөн Итали нэгдсэний 150 жилийн ойд зориулан цугларсан зочидтой мэндчилэв.

Кира Найтли

2013 онд Кэйра Найтли хуримынхаа даашинзаар Шанелийн tulle даашинзыг сонгосон. Гэхдээ баяр ёслолын дараа жүжигчин бүсгүй хайртай даашинздаа баяртай гэж хэлэхийг хүсээгүй бөгөөд дараа нь тус даашинзаа хандив босгох үйл ажиллагаанд оролцохдоо ахин нэг удаа өмсчээ. Ингэхдээ биеийн өнгөтэй торон ханцуй, цээж нэмж өмссөн байв.

Кирстен Данст

Кирстен Данст 2004 оны “Оскар” -д зориулсан Vanity Fair үдэшлэгт Кристиан Лакройгийн торон даашинзаар гоёж байжээ. 13 жилийн дараа жүжигчин бүсгүй Парис дахь “Калахарийн цэцэрлэг” нэртэй шинэ коллекцийнхаа танилцуулгыг хийхдээ энэхүү даашинзаа ахин нэг удаа өмссөн нь олон хүний харцыг булааж байв.

Анна Винтур

Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтур нь загварын ертөнцөд хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг. Тэр ч утгаараа түүнийг нэг даашинзаа ахин өмссөн байхыг харна гэдэг бэрх. Гэвч Винтур Францын шампанскийн компаниас зохион байгуулсан “Moet & Chandon” арга хэмжээнд Ланвиний цэцгийн даашинзыг анх удаа өмссөн бол нэг сарын дараа Парисын загварын долоо хоногт болсон Yves Saint Laurent шоуны үеэр ахин нэг удаа өмсчээ.