Аяганд хийж болох луувантай кекс бэлтгэх жор

Бид та бүхэндээ үргэлж амттай хоол болон амттангийн жорыг хүргэхийг хичээдэг билээ. Харин энэ удаад аяганд хийж болох луувантай кексний жорыг хүргэж байна. Та жорын дагуу хийж, хайртай үрсдээ хамгийн амттай бялууг идүүлээрэй. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Орц:

  • Овъёос – 4 халбага
  • Лууван (үрсэн) – 30 гр
  • Сүү – 5 халбага
  • Самар – 25 гр
  • Шанцай – 1/8 халбага
  • Оливын тос – 3 халбага

Хийх арга:

Сүүн дээрээ эхлээд тосоо хийж сайтар хутгана. Үүн дээрээ овъёос, үрсэн лууван, шанцай зэргийг хийж ахин хутгана. Хутгаж бэлтгэсэн зуурмагаа 2 аяганд хувааж хийгээрэй. Үүнийгээ богино долгионы зууханд хийж, 2 минут эргүүлнэ. Дараа нь аягатай кексээ шарах шүүгээнд хийж, 1 минут жигнээрэй.

Ингээд бэлэн болсон кексэн дээрээ самраа тавьж чимэглэнэ.

Бэлтгэхэд үнэхээр хялбархан байгаа биз? Заавал хийгээд үзээрэй. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Ялангуяа хүйтний улиралд хүүхдэд төрөл бүрийн амттан өгөхийн оронд амин дэмээр баялаг луувантай кекс бэлтгэж өгөөрэй. Хүүхдийн дархлааг дэмжих болно.