Хайр жижиг зүйлээс ч мэдрэгддэг гэдгийг харуулах гайхалтай түүхүүд

Хайр их олон хэлбэртэй бас олон арга замаар мэдрэгддэг. Заримдаа хайр хүүхэд өргөн авч, найздаа бөөрөө өгөхөд илэрдэг бол, заримдаа амттай оройн хоол бэлтгэж өгөн, цаасаар бөгж хийж ээждээ бэлэглэхэд мэдрэгддэг аж. Тиймээс үүнийг тодорхойлох зүйлс нь хязгааргүй их бөгөөд хамгийн гол нь чин сэтгэл шингэсэн байхад хангалттай. Та бүхэндээ хайрын илэрхийлэл болсон гайхалтай түүхүүдийг хуваалцъя.

“2 настай байхдаа ээжийнхээ төрсөн өдрөөр 10 цент бэлэглэсэн. Харин ээж минь үүнийг насан туршдаа хадгалсан байсан”

“2.5 жилийн турш диализ хийлгэсэний дараа найз минь надад бөөрөө өгсөн. Одоо бид хоёр хоёулаа сайн байгаа”

“5 настай байхдаа түлхүүрийн оосорны бөгжийг аавдаа бэлэг болгон өгч байлаа. 22 жилийн дараа ч тэр үүнийг зүүсээр л байна”

“Дөнгөж 48 цагийн өмнө аавыгаа алдсан нөхөр минь, 8 цаг машин барьж явсаар дөнгөж мэндэлсэн охин дээрээ ирээд, нулимсаа барьж ядан уйлж сууна”

“Анхны цалингаараа аав ээжийг амралтанд явуулж, агаар салхинд гаргасан. Тэднийгээ хараад ямар их аз жаргалыг мэдэрсэн гээч”

“Аав минь хэдэн жилийн өмнө нас барсан. Түүний дурсгал болгож, би аавтайгаа ижил шивээс хийлгэсэн”

Нөхөр нь улаан хоолойн хорт хавдраас болж эмнэлэгт эмчлүүлж байгаа. Эхнэр нь цөсний хорт хавдрын улмаас химийн эмчилгээ хийлгэж байгаа учир эмнэлэгт очих нь түүний эрүүл мэндэд аюултай. Тэд үүнээс болж уулзаж чадахгүй удсан ч, эмч хосуудыг эмнэлгийн арын хашаанд уулзахыг зөвшөөрчээ.

“Аав минь химийн эмчилгээ хийлгэж эхлэхийнхээ өмнө энэ газарт сууж, өөртөө тайтгарал өгч байсан. Харин дараа нь Аавуудын баярын өдөр ээж маань аавын сууж байсан өнөөх газар ганцаараа элдвийг бодож сууна.”

“9 настай байхаас минь эхэлж, намайг өсгөж, ээжид минь түшиг болж ирсэн хойд аав маань өнөөдөр миний хууль ёсны аав боллоо.”

“1900 км замыг туулж, хүүтэйгээ хамт Талархлын баяр тэмдэглэхээр машин барьж ирсэн. Дараа нь хүүдээ зориулж амттай хоол бэлдлээ. Одоо л би анх удаагаа түүнд чин сэтгэл гаргасан мэт санагдаж байна”

“Миний өвөөгийн дуртай цэцэг бол Далиа. Түүнийг нас барсны дараа би өвөөдөө зориулж цаасаар Далиа цэцэг хийлээ”

Тэд түүнд инээмсэглэл бэлэглэсэн

“1995 онд эмээ минь надад чихмэл муур бэлэглэж байсан. Хүүхэд байхдаа орой бүр муураа тэврээд унтдаг байсан. Харин эмээ минь нас барсны дараа түүний эд зүйлийг янзалж байгаад надад бэлэглэж байсантай нь ижил чихмэл муур олсон. Тэр үүнийг харж намайг дурсдаг байсан хэмээн ээж минь хэлсэн юм.”

“Захирал маань бидэнд хоол авч өгсний дараа биднийг тухтай сууж хоолло гээд ганцаараа аяга таваг угааж байсан. Тэр биднийг хайрладаг шиг, бид ажлаа хайрладаг”

60 жилийн турш хамт бүтээсэн амьдрал, дурсамж хэтэрхий үнэ цэнэтэй. Хэзээ ч хажуунаас чинь холдохгүй

“Эхнэр охин хоёр минь над дээр хөлөө тавиад, тайван унтаж байна. 421 хоногийн өмнө гэхэд би архинд толгойгоо мэдүүлсэн, орон гэргүй нэгэн байсан. Одоо харин надад бүх зүйл байна. Хамгийн их хайрладаг гэр бүл минь дэргэд байна”

“Тэр олон асуудал, олон удаагийн эмчилгээ, бүтэлгүйтлийн дараа бяцхан үрээ тэвэрч сууна”