Үслэг болон арьсан эдлэлийг гэрийн нөхцөлд цэвэрлэх аргууд

Зөвхөн охид бүсгүйчүүд гэлтгүй эрчүүд ч мөн үслэг болон арьсан эдлэл өмсөх болсон. Өмсөхөд сүр бараатай харагдаж, биед тухтай дулаахан ч гэлээ, үүнийг цэвэрлэх тал дээр асуудал үүснэ. Ихэнх хүмүүс үслэг эдлэлийг хэрхэн цэвэрлэх тухай мэдлэггүй байдаг. Тиймээс та бүхэндээ үслэг болон арьсан эдлэл хэрхэн цэвэрлэх тухай зааврыг хүргэж байна.

  • Савхин хувцас болон эдлэлийг цэвэрлэхдээ өндөгний цагааныг ашиглаж болно. Цагааныг сайтар хутгаж бэлтгээд, савхин эдлэл дээрээ түрхэж, өнгийг нь сэргээгээрэй. Үүнийгээ дараа нь буцалгаагүй бүлээн сүүгээр арчиж цэвэрлэнэ.
  • Савхин эдлэлийн өнгийг сэргээж, хадгалахын тулд глицерин түрхэж болно.
  • Савхин хувцас, эдлэлийг цэвэрлэхдээ усанд багахан шингэн саванд хийж хөөсрүүлээд, үүндээ даавуу дүрж норгоод арчиж, цэвэрлэнэ. Дараа нь касторын тосыг даавуунд шингээж, ахин нэг арчиарай.
  • Бохирдсон арьсан цүнхийг сонгиноор арчиж цэвэрлэж болдог. Мэдээж дараа нь цэвэрхэн даавуугаар арчиж зүлгэнэ.
  • Хар өнгийн арьсан цүнхийг нимбэгний шүүсэнд дүрсэн даавуугаар арчиж өнгө оруулна.

  • Үслэг эдлэлийг цэвэрлэх хамгийн энгийн арга бол тоос шороо, өлөн бохирдлыг нойтон салфеткаар арчиж авах юм. Мөн шигж орсон бохирдлыг тоос соруулагчаар соруулж болно. Тэжээмэл амьтны үс самнадаг, тусгай самаар үсийг сор болон чиглэлийн дагуу зөөлөн самнаарай.
  • Хэрэв шубаныхаа өнгийг сэргээхийг хүсэж байвал, тал аяга алимны цуун дээр тал нимбэгний шүүсийг шахаж, үүнийгээ шүршдэг саванд хийгээд шүршээрэй! Ингэхдээ хэт норгож болохгүйг анхаараарай.

  • 1 цайны халбага давс болон 1/2 цайны халбага аммиак, 1 цайны халбага ус төрөгчийн хэт исэл, 1 цайны халбага амьтан угаах шампунь зэргийг хольж бэлтгэнэ. Ингээд зааврын дагуу уусмалаа бэлтгэсний дараа, та толботой хэсгийг уусмал шингээсэн алчуураар хөнгөн дарж, арчина.