Арьсны өнгийг сэргээж, биеийг амин дэмээр тэтгэх амтат ундаа

Арьс бол дотоод эрхтний толь гэдэг. Таны эрүүл мэнд тааруу, бие тань асуудалтай байгаа нөхцөлд арьс сайхан байна гэж хэзээ ч үгүй. Тиймээс арьсаа гаднаас нь тордохын оронд эхлээд дотоод эрүүл мэнддээ анхаарлаа хандуулах хэрэгтэй. Та бүхэндээ эрүүл мэндийг дэмжиж, таны арьсыг гэрэлтсэн сайхан болгох нэгэн жорыг хүргэж байна.

Энэхүү коктейль нь батга, цочрол, хуурайшилт, улайлтыг арилгахад тусалдаг. Эцэст нь та илүү залуу, сэргэг төрхтэй харагдах юм. Тус ундаа нь витамин, эрдэс бодисоор баялаг тул та нэг сумаар хоёр туулай буудаж, эрүүл мэндээ хамгаалж, нэмээд арьсаа сайхан болгоно.

Луувангийн шүүс, цагаан гааны давуу талууд
Луувангийн шүүс, цагаан гаа нь маш амттай бөгөөд бие махбодийг А, С, Е витаминаар баяжуулах үйлчилгээтэй. Энэ нь илчлэг багатай ба нэг шил тутамд ойролцоогоор 130 калори агуулдаг. Тиймээс чихэр ихтэй ундаа болон хийжүүлсэн ундаанаас татгалзаж, энэхүү витамин бомбыг ууж болох юм.

Энэхүү коктейль нь бодисын солилцоог дэмжиж, хоол боловсруулах, зүрх судасны тогтолцооны үйл ажиллагааг сайжруулж, арьсыг шаардлагатай бодисоор хангаж өгдөг. Үүнийг тогтмол хэрэглэснээр арьсны байдал мэдэгдэхүйц сайжирдаг. Учир нь А, С амин дэмийн өндөр агууламж нь залуу нас, арьсны өөгүй байдлыг хадгалахад шаардлагатай бодис болох коллагены үйлдвэрлэлийг нэмэгдүүлдэг.

Орц:

  • Лууван – 8 ширхэг
  • Жүрж – 3 ширхэг
  • Үрсэн цагаан гаа – 1 халбага
  • Турмерик – тал амны халбага
  • Зөгийн бал

Луувангаа хальсалж, шүүс гаргагч машинд хийж, шүүсийг нь авна. Жүржийн шүүсийг мөн шахаж аваарай. Ингээд луувангийн шүүс, жүржийн шүүс, цагаан гаа, турмерик зэргийг хамтад нь блендэрт хийж эргүүлнэ. Бэлэн болсон шүүсэн дээрээ зөгийн бал хийж хутгаарай. Ингээд л болох юм. Шүүсээ өглөөдөө бэлтгэн ууж байгаарай.