Хонконгод хүмүүс хэрхэн амьдардаг вэ?

Хонконг бол 7,4 сая хүн амтай ч 1,104 км2 нутаг дэвсгэртэй, дэлхийн хамгийн нягтаршил ихтэй хотуудын нэг билээ. Үүнээс үүдэн зарим иргэд, ихэнхдээ ядуу иргэд нь “Cage apartments” (metal cage ч гэдэг) буюу асар бага талбайтай орон сууцанд амьдардаг бөгөөд сард хамгийн багадаа 1,300 хонконг доллар (440,000 төгрөг)-ийн түрээсэнд төлдөг. 2010 оны судалгаагаар Хонконгийн нийт 53,200 иргэн ийм байранд амьдардаг гэсэн судалгаа гарчээ.

“Cage Apartment” гэдэг нь ганцхан орны зайтай шахуу, ороо тойроод галтогоо, ариун цэврийн өрөө, угаалгын өрөө зэрэг нь бүгд байрласан жижиг өрөө бүхий орон сууц гэж ойлгож болно.

Ерөнхийдөө 4 төрөлд хуваагдана.

1. Хамгийн бага түрээстэй, ядууст зориулсан өрөө

Хонконгийн нийт хүн амын 20 хувь буюу 1,5 сая гаруй иргэд дунджаас доош орлоготой, ядуусын тоонд ордог. Асар давчуу талбай бүхий ийм өрөөний нэг сарын түрээс нь 180-200 хк.доллараар тооцогддог гэнэ. Тэдний ихэнх нь угаагч, цэвэрлэгчийн ажилтай, зах дээр хувцас бараа зардаг ч амьдрах өртгөө арайхийн олдог ажээ.

2. Нийтийн байр

 

Ядуусын байрнаас нэг түвшин дээш энэхүү нийтийн байр нь галтогоо, ариун цэврийн өрөөг 5-6 айл дундаа хэрэглэдэг, нэг ор, нэг шүүгээний зайтай ажээ. Сарын түрээс нь 500 хк.доллар.

 

3. “Залуус хотхон”

Хонконгод залуу гэр бүлүүд байрны түрээс, үл хөдлөх хөрөнгийн тэнгэрт хадсан үнээс болоод тусдаа гарах асуудлыг түр хойш нь тавьдаг гэхэд болно. Гэвч энд эрэгтэй хүний дундаж цалин сарын 2,500 доллар, эмэгтэй хүний цалин 1,900 доллар байдаг. Тиймээс тэд багахан зайтай, түрээс харьцангуй багатай ч эвхэгддэг ширээ сандал, ухаалаг гэр ахуйн бараагаар тоноглогдсон бичиг байр түрээсэлдэг байна.

4. Дундаж давхаргынханд зориулсан байр

“Cage apartment”-д тусдаа өрөө гэсэн асуудал огт байхгүй. Тэд харин футуристик загвараар өрөөгөө тохижуулж түүнийгээ 2-3 хүнийх мэт тохижуулсан байдаг.