2019 онтой хамт баяртай гэж хэлэх хэрэгтэй хувцас загварууд

Шинэхэн сар, шинэхэн оны мэндийг та бүхэндээ хүргэе. Өнгөрсөн онтойгоо хамт бид хэдэн зүйлсийг орхиж явуулах хэрэгтэй аж. Тэр дундаа трэнд гэдэг үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг учир үүнээс хоцросон дор, дагахгүй байх нь дээр. Өнөөдөр та бүхэндээ 2019 онтой хамт явуулах ёстой хуучирсан трэндүүдийг танилцуулж байна.

Үсний хавчаар

2019 онд хөгшин залуу гэлтгүй эмэгтэй хүн бүр л үсэндээ төрөл бүрийн чимэглэлтэй хавчаар зүүж, үсээ гоёж байв. Гудамжаар зөрөн өнгөрөх эмэгтэй бүр л ганган, гоёмсог хавчаар зүүсэн харагддаг байв. Гэхдээ 2020 онд үсний хавчаар бус үсний гоёмсог бантик буюу ороолт трэнд болох аж. Иймд та ч бас үсний боолтнууд худалдан аваарай.

Унадаг дугуйны шорт

Аль загварын мэдрэмжтэй гэсэн эмэгтэй хүмүүс энэ төрлийн шортоор гангарч, төрөл бүрийн ёслол, үдэшлэг дээр хүртэл өмсдөг болсон байсан. Гэхдээ форм болсон унадаг дугуйны шортноос татгалзаж, хэзээ ч үл моодноос гарах өндөр суудалтай жинсэн шорт өмсөж болох юм.

“Ugg”

Хөлд эвтэйхэн тухтай “Ugg” бойтог өмсөх дуртай хүмүүс олон байдаг. Гэхдээ энэ жилээс үүнээс татгалзах хэрэгтэй бололтой. Учир нь энэ төрлийн бойтог аль хэдийн загварын салбараас зодог тайлсан бөгөөд таны гадаад имиджийг алдагдуулна. Тиймээс хагас түрийтэй арьсан гуталнуудыг илүүтэй сонирхоод үзээрэй.

Зузаан ултай пүүз

Зузаан ултай пүүз трэнд болоход маш том нөлөө үзүүлсэн “Balenciaga” хувцас загварын компанид талархал илэрхийлэх нь зүйтэй болов уу. Чөлөөт хувцас, хослол дээр хүртэл өмсөж болох энэхүү пүүз нь үнэхээр алдартай төдийгүй түгээмэл болж ирсэн. Тэгвэл 2020 онд энэхүү пүүз нь моодноос гарч, илүү энгийн пүүз эргээд хэрэглээнд нэвтрэх нь ээ.

Бариу жинс

Биеийн галбирыг тодотгох бариу жинс нь охид бүсгүйчүүдийн өдөр тутмын өмсдөг хувцас билээ. Гэхдээ энэ онд илүү загварлаг охидын сонголт бол “mom jeans” байх болно. Сул загвартай энэхүү өмд нь таны имиджийг илүү загварлаг харагдуулна.

Сүлжмэл хувцас

Орчин үеийн ноосон цамцнууд нь том хэмжээтэй байх ёстой. Сул загварын ноосон цамц нь дулаахан, биед эвтэйхэн төдийгүй загварлаг. Тиймээс энэ жил охидын тэргүүн сонголт байх болно. Харин энгийн ноосон цамцны тухайд ид үе нь өнгөрч гэхэд буруудахгүй болов уу.

Үслэг хүрэм, шүүб

Өмнө нь эмэгтэйчүүд үслэг эдлэлээр гангарч, өөрсдийн чадал чансаагаа гайхуулдаг байв. Хүн бүхэн л булган шүүб авч өмсөхийн тулд өр зээл хүртэл тавьж байсан цаг саяхан. Азаар энэ бүхэн өөрчлөгдөж, хүмүүс илүү энгийн болоод эрхэмсэг байдлыг хүсэмжлэх болжээ.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!