Бууцайны эрүүл мэндэд үзүүлэх топ 5 ашиг тус

Бууцай таны эрүүл мэндэд маш сайн тэжээл болно. Энэ нь маш их хэмжээний витамин, эрдэс бодис, фитонутриент агуулдаг боловч илчлэг багатай. Тиймээс жингээ хасах хүсэлтэй хүмүүст хамгийн тохиромжтой хүнс хэмээн тодорхойлогддог. Бууцай нь А, В2, С, Е, К амин дэм, төмөр, кальци, магни, марганец, фосфор, цайр, селен, зэс, фолат, уураг, хоолны эслэгийн сайн эх үүсвэр юм.

Та энэхүү олон талын ашигт бүтээгдэхүүнийг салат, ногооны шүүс төрөл бүрийн хоолонд хийж, хэрэглэх боломжтой. Тэгвэл одоо хамтдаа бууцайны хамгийн ашигтай топ 5 чанарыг олж мэдэцгээе.

Биеийг цэвэрлэнэ

Бууцай навчны хар ногоон өнгө нь хлорофилл агуулдаг болохыг харуулж байгаа бөгөөд энэ нь элэг, бүдүүн гэдсэн дэх хорт бодисыг гадагшлуулахад тусалдаг. Үүнээс гадна хлорофилл нь бактерийн эсрэг ба үрэвслийн эсрэг шинж чанартай байдаг.

Хоргүйжүүлэхэд туслахын тулд та янз бүрийн ногоон жороор хоол хийж болно. Жишээлбэл, та гурван аяга бууцай навч, хөлдөөсөн хан боргоцой, нэг аяга хөлдөөсөн гадил, нэг халбага үрж жижиглэсэн цагаан гаа, чиа үрийг хольж, блендэрт хийгээд тал нимбэгний шүүсийг хийж бэлтгэнэ. Бие махбодоос хорт бодисыг гадагшлуулахын тулд өдөр бүр бэлтгэн ууж байгаарай.

Булчингийн хүчийг нэмэгдүүлдэг

 

2011 онд хийсэн судалгаагаар ойролцоогоор 300 грамм бууцай идэх нь дасгал хийх явцад булчин тэжээхэд шаардлагатай хүчилтөрөгчийн хэмжээг таван хувь хүртэл бууруулдаг болохыг харуулж байна. Бууцай нь уургаар баялаг учир дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүс нэн тохиромжтой.

Төмрөөр баялаг

Бууцай нь өөх тос, холестеролгүй төмрийн маш сайн эх үүсвэр юм. Төмөр нь гемоглобины чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд бие махбодид хүчилтөрөгч зөөдөг. Харин төмрийн дутагдал нь тархиас эхлээд дархлааны тогтолцооны бүх ажилд нөлөөлдөг. Энэ нь төмрийн дутагдлын цус багадалт зэрэг нөхцөл байдалд хүргэж болзошгүй юм. Үүнээс гадна төмөр нь эрүүл эс, арьс, хумс, үсийг хадгалахад чухал үүрэгтэй. Нэг аяга чанасан бууцай өдөр тутмын төмрийн 35 орчим хувийг агуулдаг.

Эрүүл зүрх

Шинэхэн ногоон бууцай нь антиоксидант шинж чанартай, тухайлбал С витамин, бета-каротин зэргээс шалтгаалан зүрх судасны эрүүл мэндийг сайжруулдаг. Антиоксидантууд нь холестерины хортой исэлдэлтээс урьдчилан сэргийлдэг бөгөөд энэ нь зүрх, артериудад аюултай. Бууцай нь магни, кали, фолат зэрэг зүрхэнд ээлтэй тэжээллэг бодис агуулдаг.

Хорт хавдартай тэмцэнэ

Флавоноид ба антиоксидантоор баялаг бууцай нь янз бүрийн хорт хавдрын эсрэг тэмцэхэд тусалдаг. Судлаачид бууцайнд агуулагдах лютеин, зеаксантин, неоксантин зэрэг каротиноидууд бие махбодоос чөлөөт радикалуудыг гэмтээж, эндометр, өндгөвч, уушиг, өнгөт булчирхай, түрүү булчирхайн хорт хавдар үүсэх эрсдлийг бууруулахад тусалдаг гэж үздэг.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!