Дэлхий дээр 7000 орчим хэл байгаагаас тэн хагас нь өөрсдийн гэсэн цагаан толгойн үсэгтэй. Хүн төрөлхтний түүхэнд үлдсэн суу билигт яруу найраг, бүтээлүүд ихэнхдээ Латин хэлнээс гаралтай гэгддэг боловч яг үнэндээ Латин цагаан толгой тийм ч яруу сайхан дуудлагатай бишээс гадна үзэмж сайтай харагддаггүй. Тэгвэл хамгийн сонсголонтой, үзэмжтэй цагаан толгойн дарааллыг хүргэж байна. Яг л дараалласан зүйлгүй, жагсаалт гэвэл илүү зохино.
1. ОРОС үсэг – Үсгийн тоо 33
Хамгийн сонсголонтой үсэг нь Ж. Хүчирхэг тулгуур багана мэт харагдах энэхүү үсгүүд хатуу хэллэгтэй ч үнэнхүү уянгалаг сонсогддог билээ.
2. Грек үсэг – Үсгийн тоо 24
Хамгийн сонсголонтой үсэг нь ψ. (п)си гэж дуудагдана. Латин цагаан толгойн үүсэл Грек үсгээс эхлэлтэй гэж үздэг. Шугаман зураас, муруй зураасын төгс нийлэмж мэт харагдана.
3. Еврей үсэг – Үсгийн тоо 22
Хамгийн сонсголонтой үсэг нь א. Алеф (alef) гэж дуудагдана. Баруунаас зүүн тийш чиглэлтэй бичигдэх бөгөөд эгшиг үсгүүд сул дуудагдаж, үгийн адагт орсон тохиолдолд дуудагдахгүй.
4. Урдү үсэг – Үсгийн тоо 52 (үндсэн 39 үсэг, нэмэлт 13 тэмдэгт)
Хамгийн сонсголонтой үсэг ض. (za – зөөлнөөр дуудагдана). Цагаан толгой гэхэд хэтэрхий жул санагдах урлагийн бүтээл мэт харагддаг. Өнөө цагт Пакистан улсын зонхилох хэл болж байна.
5. Санскрит үсэг – Үсгийн тоо 46
Хамгийн сонсголонтой үсэг क (кга гэж дуудагдана). Санскрит буюу самгарди хэл нь Энэтхэгийн эртний утга зохиолын хэл бөгөөл шашны ном судрын ихэнх нь санскрит хэл дээр бичигдсэн. Уг хэл дээр бичигдсэн хамгийн эртний ном 3,5 мянган жилийн өмнөх үед хамаарна.
6. Ява үсэг – Үсгийн тоо 53
Индонезийн Ява аралд хэрэглэгддэг энэ хэл нь хамгийн төвөгтэй зураасуудыг нийлүүлэн бичиж хамгийн үзэмжит үсгийг бүтээсэн мэт харагддаг.
7. Төвд үсэг – Үсгийн тоо 30
Амту, Кам, Ү-Цан зэрэг аялгуутай. Самгарди үсэгтэй төстэй мэт харагддаг.
8. Тай үсэг – Үсгийн тоо 44
Сонсголонтой гэхээс илүү эмэгтэйлэг хэл гэвэл зохилтой. Жишээ нь ญ үсгийн дуудлага нь yo ying гэсэн 2 үгийн дуудлагатай тэнцүү. Өнгөрсөн болон одоо цаг гэж байхгүй, бүгдийг одоо цаг дээр ярьж харин өгүүлбэрт дурьдагдах тодорхой хэдэн үгээр л цаг хугацааны баримжааг таацуулан ярьж бичдэг байна.
9. Бирм хэл – Үсгийн тоо 33
Хурц өнцөгт үсэг гэж байхгүй голдуу дугуй үсэг бүхий цагаан толгой.
10. Элвиш үсэг – Үсгийн тоо 26
Английн зохиолч Ж.Р.Р.Толкейнийг бид бүхэн “Бөгжний эзэн”, “Хоббит” цувралуудыг зохиосноор нь сайн мэднэ. Тэрээр хэд хэдэн зохиомол хэл бүтээсэн бөгөөд тэдгээрийн хамгийн бодит мэт хөгжмөл хэл нь элвиш язгуурт хэлнүүд юм. Элвиш язгуурт хэлэнд Синдарин, Күйняа зэрэг хэлнүүд багтана.