Намхан охидын амьдрал тийм ч хялбар биш гэдгийг харуулах комик

Эмэгтэй хүн эрдэнийн чулуу хоёр жижигхэн байх тусмаа үнэтэй гэх үг байдаг. Манай намхан бүсгүйчүүд энэ үгийг мөн ч их урдаа барьж явсан даа. Гэвч бодит амьдрал дээр намхан байх тийм ч амар хялбар биш. Үргэлж бусдын амны бай болно, хүссэн хувцсаа өмсөж ч чадахгүй, өндөр өсгийт өмсөхгүй л бол хүн ч гэж харахгүй. Та бүхэндээ намхан охидын зовлонг дэлгэж байна.

Таалагдсан хувцсаа худалдан аваад өмсөх гэхэд үргэлж уртдаж, томдоно. Ялангуяа өмд аваад үргэлж доороос нь тайрдаг

Хүүхэд байхаасаа л өндрөөрөө шүүмжлүүлж, том болсон ч намхан хэмээн хүн бүхэнд шоолуулна

Өндөр хүмүүстэй хамт явахад үргэлж мартагдаж, оршиж байгаа эсэхдээ ч эргэлзэж эхэлнэ

Тоглолт, концерт үзнэ гэдэг мөрөөдөл төдий л зүйл

Хаана ч очсон өндрийн хэмжээнээсээ болж адлагдана

Хүмүүс үргэлж жоохон хүүхэд мэт харж, харьцана

Өндөр залуутай болзох ч тийм хялбар биш

Гэсэн ч, хайрлаж дурлахад хэмжээ огт хамаагүй

Аз болж зарим тохиолдолд өндрөө ашиглаж болдог

Өдөр бүр төрөл бүрийн асуудал тулгарна

Ядаж л бусдад өхөөрдөм санагддаг гэдэг нь сэтгэл дэвтээх юм даа