Өвлийн улиралд арьсанд хамгийн их тэжээл өгч, гэрэлтсэн толигор болгох маск

Өвлийн цагт арьс их гэмтдэг. Тийм ч учраас арьсандаа анхаарал хандуулж, халамжилж байх хэрэгтэй болно. Эс бөгөөс арьс маш ихээр хуурайшин гэмтэж, цаашлаад үрчлээс, арьсны төрөл бүрийн үрэвсэл үүсгэнэ. Гэхдээ арьсаа арчилна гэхээр л үнэтэй төрөл бүрийн бүтээгдэхүүн хэрэглэнэ гэсэн үг биш. Та гэрийн нөхцөлд ч арьсаа хангалттай арчилж, гэрэлтсэн толигор болгож чадна.

Үүний тулд таны гал тогоонд байгаа хэдхэн зүйлсийг ашиглана. Одоо хамтдаа чухам юуг яаж хэрэглэж болохыг мэдэж авцгаая.

Хэрэг болох зүйлс:

  • Оливын тос
  • Зөгийн бал
  • Хүнсний сода
  • Амны халбага
  • Аяга

Бэлтгэх болон хэрэглэх арга

Халбага оливын тос авч аяганд хийнэ. Үүн дээрээ тал халбага зөгийн бал нэмнэ. Одоо халбага хүнсний сода хийж сайтар хутгаад зуурмаг болгоно. Ингээд л таны маск бэлэн болох юм.

Үүнийгээ угааж цэвэрлэсэн нүүрэндээ тараан түрхэж, 10 минут байлгана. Дараа нь нүүрээ бүлээн усаар угааж цэвэрлээрэй. Ингээд л болоо. Та энэхүү маскыг долоо хоногт 1-2 удаа хэрэглэж байгаарай.

Энэхүү маск таны арьсыг чийгшүүлж, тослогийг тэнцвэржүүлэх болно.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!