Стресс бухимдлыг хормын дотор алга болгох амтат ундаа

Энэ их стресстэй нийгэмд эрүүл саруул ухаантай амьдрах хэцүү. Ажлын дарамт, ар гэрийн асуудал, атаа жөтөө гээд өдөр бүр л бид бухимдалтай тэмцэж амьдардаг. Тэгвэл уур буцалж, зүрх дэлсээд ирэхийн цагт уугаад л тайвширч тийм ундаа байна гэвэл сайхан уу? Өнөөдөр та бүхэндээ онцгойлон, сэтгэл санааг тайтгаруулж, уур бухимдал, стрессийг сарниулах үйлчилгээтэй нэгэн ундааг танилцуулж, үүнийг хэрхэн бэлтгэх тухай зөвлөгөө мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Энэхүү ундааны гол орц нь турмерик юм. Энэ нь нэг төрлийн амтлагч боловч, ашиг тустай чанараараа ямар ч хүнсний бүтээгдэхүүнийг урдаа гишгүүлэхгүй. Антиоксидантаар баялаг тус бүтээгдэхүүн нь эрүүл мэндийг аварч, хамгаалаад зогсохгүй сэтгэл зүйн эрүүл мэндэд ч тустай аж.

Турмерик нь сэтгэлийн хямралыг арилгадаг.
“Турмерикт агуулагддаг куркумин нь серотонин шиг нейротрансмиттерийг өдөөдөг, кортизол гэх мэт стрессийн гормонуудыг бууруулдаг.” хэмээн Австрали улсын Мердокийн их сургуулийн доктор Адриан Лопести тайлбарлав.

Турмерикийн ундаа

  • Ус – 5 аяга
  • Үрсэн турмерик – 4 халбага
  • Зөгийн бал – 3 халбага
  • Үрсэн цагаан гаа – 2 халбага
  • Нимбэгний шүүс – тал аяга
  • Жүржийн шүүс – тал аяга

Усаа буцалгаад үүн дээрээ үрсэн цагаан гаа, турмерик хийж хутгана. Үүнийгээ гал дээр тавьж, 10 минут байлгаарай. Дараа нь нимбэгний шүүс, жүржийн шүүс болон зөгийн балаа нэмж амтлана. Ингээд л таны амттай ундаа бэлэн болох юм. Энэхүү ундааг давчдаж, уур хүрч, хэцүү байгаа үедээ ууж тайвширч байгаарай. Мөн гэнэтийн цочролд орж, балмагдаж, бухимдсан хүмүүст ч бэлтгэн өгч байгаарай.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!