2019 онд шуугиан тарьж, олныг гайхшруулсан оддын даашинзууд

Дэлхийн анхны загварын сэтгүүл Герман улсад 1586 онд хэвлэгдэж байсан бөгөөд тэр үеэс хойш загварын салбар эрчийг авч, хүн бүр л тэдгээр сэтгүүлийг шимтэн үзэж, даган дуурайж хувцаслахыг хичээх болсон. Ялангуяа алдартай одуудын улаан хивсний ёслол дээр өмссөн гайхалтай даашинзууд бүсгүйчүүдийн харааг булааж, хорхойг хүргэнэ. Тэгвэл 2019 онд алдартнуудын өмссөн ямар даашинз хамгийн их шуугиан тарьж чадсан болохыг хамтдаа сонирхьё.

Женнифер Лопез

2018 оны 9-р сард Женнифер Лопес 19 жилийн өмнө өмсөж байсан гайхалтай даашинзаа сэргээн засварлаад, ахин нэг удаа өмсөн гарч ирсэн. Хүн бүр л түүнийг улам бүр халуухан, үзэсгэлэнтэй болжээ хэмээн харьцуулсан зурагнууд гаргаж, амаа олохгүй магтаж байлаа.

Харин 2019 онд түүний өмссөн энэхүү шар өнгийн даашинз нь хүн бүрийн харааг булааж, ярианы гол сэдэв болж чадсан юм. Үнэхээр эрхэмсэг, хүчирхэг, халуухан харагдах ЖейЛо өнөөдөр ч гялалзсан хэвээр.

Ева Лонгория

Жүжигчин бүсгүй 2018 онд ээж болж, 2019 оноос олон нийтийн арга хэмжээнд оролцож эхэлсэн юм. Каннын наадамд хүрэлцэн ирэхдээ тэрээр биеийн галбирыг төгс харуулах зөөлөн ягаан өнгийн задгай даашинз өмсөж ирсэн билээ. Хүн бүр л түүний гоёмсог даашинзыг ярьж байлаа.

Эмилиа Кларк

Жүжигчин бүсгүй нь Эмми ёслол дээр гүн ухлаадастай хөх өнгийн даашинз өмсөн ирсэн бөгөөд хэдхэн цагийн дотор түүний даашинзны тухай ярианууд интернэтийг бүрхэн авсан билээ.

Мөн арванхоёрдугаар сард Эмилиа нь Fashion Awards-т маш ер бусын ханцуй бүхий тод өнгийн даашинз өмссөн байв. Хэний ч анхаарлыг татах тус даашинз 2019 оны онцлох гоёл байв.

Лэди Гага

2019 он тэр чигээрээ түүний жил байсан. Лэди Гага бараг бүх л чухал гэсэн шагналуудыг хүртсэн. Алтан бөмбөрцөг дээр Лэди Гага цайвар цэнхэр өнгийн даашинз өмсөж, үснийхээ өнгийг хүртэл тохируулж будсан нь ёстой л энэ үдшийн онцлох гоёл байсан юм.

Ирина Шэйк

Загвар өмсөгч бүсгүйн тухайд Оскарын наадамд хүрэлцэн ирэхдээ биеийн галбирыг тодотгох хар өнгийн даашинз өмсөж, ил гарсан халуухан нуруугаа ч харуулаад амжсан билээ.

Белла Торн

Үргэлж л олны анхаарлыг татаж явдаг дуучин, жүжигчин бүсгүй нь Венецийн кино наадамд хагас торон даашинз өмсөн хүрэлцэн иржээ. Түүний халуухан бие даашинзны дотроос гэрэлтэж, ёстой л шуугиан тарьж чадсан.

Кендалл Женнер

“Vanity Fair” үдэшлэгийн хамгийн гайхалтай даашинзаар Кендалл Женнерийн өмсөж ирсэн хар даашинз тодорсон. Тэрээр урт сайхан хөлөө ил гаргаж, халуухан гэж энийг хэлдэг юм аа гэх мессежийг түмэн олонд түгээсэн.

Кендалл Женнерийн өмссөн бас нэг мартагдашгүй даашинз бол Каннын наадамд өмссөн энэхүү тод ягаан даашинз байв. Энэ нь зөвхөн өнгө, хийцээрээ төдийгүй үнийн хувьд ч эмэгтэйчүүдийг цочирдуулсан гэдэг. Тус даашинзыг “H&M”, “Giambattista Valli” нар хамтран бүтээсэн бөгөөд 500 долларын үнэтэй гэв.

Тимотей Чаламет

Жүжигчин залуу нь ер бусын дүр төрхтэй бөгөөд түүний сэтгэл татам байдлыг энэхүү хослол улам бүр чимж өгчээ. Венец дэх Хаан кино наадамд тэрээр яг л ханхүү шиг дүр төрхтэйгээр гарч ирэн, олон охидын сэтгэлийг хөдөлгөж, цахим сүлжээгээр улам бүр алдаршсан билээ.

Рианна

Үргэлж өөрийнхөөрөө гэх уриатай дуучин бүсгүйн тухайд бусдыг даган дуурайх дургүй. Тийм ч утгаараа 2019 онд трэнд болж байсан онгорхой, ил задгай даашинзыг биш, өөрийн онцлогийг тодотгох хар кимоно загварын даашинз өмсөн, улаан хивсний ёслолд оролцов.

Дакота Жонсон

2019 оны 10-р сард жүжигчин бүсгүй халаастай том юбка, жижигхэн топ өмсөж кино наадамд оролцжээ. Интернет хэрэглэгчид түүний гайхалтай даашинзыг уралдан магтаж байсан төдийгүй Дакота маш их жин хассан болохыг ч анзаарчээ.

Карди Би

Грэммигийн шагнал гардуулах ёслолын үеэр реппер Карди Би нь өөрийгөө сувд адил гоёж, хясааг даашинз болгон өмссөн байв. Мэдээж түүний энэхүү даашинз шуугиан тарьж, хүн бүрийн амыг ангайлгаж орхисон.

Зендаяа

Кино урлагийн салбарт өөрийн карьерыг амжилттай босгож яваа залуу жүжигчин нь сайхан биеэрээ гайхагддаг. Эмми шагнал гардуулах ёслолд тэрээр хэний ч харааг булаам гайхалтай даашинз өмссөн нь түүнийг тухайн үдшийн хатан болгосон юм.

Элса Хоск

Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэрүүдийн нэг Элса нь 12-р сарын эхээр Британийн загварын шагнал гардуулах ёслолд оролцож, үзэсгэлэнтэй гэдсээ ил тод харагдуулсан хувцас өмссөн байв. Энэхүү тод хувцас нь хүмүүсийн анхаарлыг ихэд татсан тул үүнийг жагсаалтад оруулахгүй бол алдас болох биз э.

Бела Хадид

Белла нь 2019 онд Улаан хивсний хамгийн том од байсан байх. Түүний MTV Awards ёслолын даашинз маш сонирхолтой төдийгүй анхаарал татахуйц байв. Амтай болгон л түүний даашинзны тухай ярьж, утгаараа шуугиулсан гэхэд болно.

Канны наадамд өмсөж ирсэн түүний улаан өнгийн даашинз дэндүү төгс байсан. Түүнээс харцаа салгахад хүртэл бэрх байсан хэмээн зураглаач, зурагчид ярьж байсан гэдэг.