Арьсны үрэвсэл, батгыг эмчлэх болон үүнээс сэргийлэх арга замууд

Зөвхөн шилжилтийн насанд л батга гардаг гэвэл худлаа. Энэ нь арьсны тослогийн тэнцвэр, үрэвсэл болон арьсаа хэр арчилж байгаагаас хамаарч гарч эхэлдэг. Тиймээс хэдийн 25 нас хол давсан таны нүүрэн дээр ч батга гарах бүрэн боломжтой гэсэн үг. Тэгвэл батганаас хэрхэн сэргийлж, арьсан дээр гарсан батгыг хэрхэн арилгах вэ? Энэ таны бодож байгаа шиг хэцүү зүйл биш. Ердөө л гэрийн нөхцөлд хялбархан аргуудаар шийдвэрлэж болох юм.

Хүнсний содаар скраб хийх

Хүнсний сода болон усыг 3:1 харьцаатай бэлтгэж зуурна. Одоо нүүрээ угааж цэвэрлээрэй. Дараа нь бэлтгэсэн соданы зуурмагаа нүүрэндээ тараан түрхэж, дарж үрнэ.

Ингээд нүүрээ хүйтэн усаар угааж, содаа арилгаарай. Энэхүү арга нь мэдрэмтгий арьсанд цэвэрлэгээ ч болдог.

Давс болон элсэн чихэр

Давс, элсэнчихэр, зөгийн бал болон кокосын тосыг хольж зуурмаг бэлтгэнэ. Үүгээрээ нүүрний болон биеийг арьсаа гуужуулж цэвэрлэж болох юм. Энэ нь бөглөрсөн нүхийг нээж, батга гарахаас сэргийлнэ. Долоо хоногт 1-2 удаа хэрэглээрэй.

А витамин

Арьс судлаачид А аминдэм агуулсан шөнийн тосыг сонгохыг зөвлөж байна, үүнийг өөрөөр ретинол гэж нэрлэдэг. Гэхдээ та тосоо өөрөө витаминаар баяжуулж болно. Шөнийн тосон дээрээ нохойн хошуу эсвэл луувангийн тосноос хоёр дуслыг нэмнэ. Энэ нь батга, үрчлээсээс хол байхад тусална.

Цайны модны тос

Олон тооны судалгаагаар цайны модны тос нь арьсны бактерийн эсрэг тэмцэхэд маш сайн үр дүнтэй гэж үздэг. Энэ нь батга арилгах, үрэвслийг тайвшруулахад тусалдаг. Тиймээс цайны модны тос найрлагандаа агуулсан тосыг сонгон хэрэглэж байгаарай.

Чихэрлэг зүйлсээс татгалз

Судлаачид чихрийн хэт их хэрэглээ нь үрчлээс, арьсны үрэвсэл болон батганы гол үндэс болдог гэдгийг баталсан. Тиймээс амттан, чихэрлэг зүйлсийг идэхээ багасгах зайлшгүй шаардлагатай. Үүний оронд жимс, ногоо илүү идэж, арьсаа хамгаалаад зогсохгүй эрүүл мэндээ аварч чадна.

Арьс арчилгаа

Арьс судлаачид арьсаа сайхан байлгахын тулд өдөр тутамдаа хийх ёстой энгийн алхмуудыг танилцуулсан байна:

  • Хэзээ ч будагтайгаа унтаж болохгүй. Өөрийн арьсны төрөл, насандаа тохирсон цэвэрлэгч сонгож, нүүрээ өдөрт 1-2 удаа заавал угаах хэрэгтэй.
  • Усанд орсны дараа арьсандаа чийгшүүлэгч түрхэж байгаарай. Энэ нь таны арьсыг зөөлөн, толигор болгоно.
  • Өдөр бүр нарны тос түрхэж занш. Таны арьсыг нар салхинаас хамгаалж, эрүүл байлгах цор ганц арга бол нарны тос түрхэх юм.
  • Орой унтахдаа зовхины тос түрхэж бай. А, С, Е, К амин дэм агуулсан зовхины тос сонгож байгаарай. Энэ нь зовхи унжих, нүд тойрсон үрчлээс үүсэхээс сэргийлнэ.