Японы гадилны дэглэмээр жингээ хасах арга

Турах хүслээ зөвхөн тархиндаа хадгалж явдаг бүсгүйчүүд олон. Тэгвэл таны хүслийг бодит болгох нэгэн аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ. Япон бүсгүйчүүдийн гоолиг, туранхай биеийн нууц бол гадилны дэглэм юм. Энэ нь жинг богино хугацаанд багасгаж, биеийн галбирыг засахад туслах аж. Одоо хамтдаа дэглэмийн тухай илүү ихийг мэдэж авцгаая.

Энэхүү дэглэмийг баримтлахдаа та өглөөдөө нэг ширхэг гадил аяга сүү эсвэл устай ууна. Өдрийн хоолонд өөрийн хүссэн хоолоо идэж болох юм. Хэрэв өдрийн хоол хүртэл өлсөж ямар нэгэн зүйл идмээр санагдсан бол гадил таны сонголт байх болно. Орой 8 цагаас хойш юм идэж болохгүй бөгөөд хэрэв өлсөж байвал зөвхөн гадил идэж болох юм.

Гадил жимс нь их хэмжээний эслэг агуулдаг учир хоол боловсруулах системийг дэмжиж, бусад биеийн эд эрхтнүүдэд эерэг нөлөөг үзүүлнэ. Мөн гадил нь цатгалан мэдрэмж төрүүлдэг учир таныг хэтрүүлэн идэхээс сэргийлж, турахад том хүчин зүйл болох юм.

Гадиланд агуулагддаг эслэгийн төрлийг эсэргүүцлийн цардуул гэдэг бөгөөд энэ нь илчлэгийг шатаах замаар жингээ хасахад тусалдаг. Эслэг ихтэй хоол нь хоол боловсруулах замд исгэж, ундаа гаргадаг бөгөөд энэ нь хүний биеийн өөх тосыг 25 хүртэл хувь шатаах чадварыг нэмэгдүүлдэг.

Иймд та хямд төсөр аргаар хүссэн жиндээ очиж чадах юм. Энэхүү дэглэмийг барихын хажуугаар ус сайн ууж, дасгал хөдөлгөөн ихээр хийж, хөлсөө гаргаж байхаа мартуузай. Ингэсэн байхад зөрүүд өөх аяндаа хайлж, зөвхөн яргар булчин үлдэх болно.