732 ширхэг Диснейн харштай үлгэрийн хот

Турк улсад Диснейн ханшаар дүүрэн бүхэл бүтэн хот байдаг аж. Энэхүү хот нь тус улсын нийслэл Истанбулаас 200 км зайд оршдог бөгөөд хүн бүр үүнийг үлгэрийн орон хэмээн нэрлэдэг байна. Дэлхий дээр ийм гайхалтай газар байдаг гэж мэдээгүй байсан хүмүүс яг одоо шуугиан дэгдээж, амралтаа аваад бүгд л тус газрыг зорихоор төлөвлөж байгаа гэнэ шүү.

Энэхүү хотыг 2014 оноос хойш барьж эхэлсэн бөгөөд баян жуулчдын санаачлагаар баригдсан байна. Нийтдээ 732 ширхэг Диснейн харшыг барьсан ба ойролцоогоор 200 сая доллараар харшыг барьж байгуулжээ. Харш нь дээд зэрэглэлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдож, дотроо усансан, бассейн, худалдааны төвүүд гэхчлэн хүний хэрэгцээг цөм бүрдүүлж өгсөн байна.

Архитекторууд энэхүү хотыг эртний Европын хот мэт уур амьсгалтай, өнгө төрхтэй болгохоор төлөвлөж, ажилдаа оржээ. Харшууд өөр хоорондоо ижил төстэй бөгөөд хоорондоо нэлээдгүй ойр зайтай аж. Энэ нь байгууламжийн нэгээхэн сул тал болж, худалдан авагчид бодлоо өөрчилж байгаа гэнэ.

2018 онд барилгын компанийхан 500 гаруй харшыг барьж дуусгаад байсан ч, төсөв санхүүгийн асуудалд орж, ажлаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Үйлчлүүлэгчид харшыг урьдчилан захиалж, мөнгөө төлөхгүйгээ байгаагаас үүдэж, барилгын ажил зогсонги байдалд орсон аж. Ойролцоогоор 100 гаруй харшаа зарахад л компани барилгын ажлаа бүрэн гүйцэт дуусгах байсан гэнэ.

Харшын дотоод заслын тухайд яг л кинон дээр гардаг орд харштай адил байхаар загварчлагдсан байна. Одоогоор компанийн ажил үргэлжилж эхэлсэн бөгөөд тун удахгүй бүх харшыг ашиглалтанд оруулах болно хэмээн мэдэгджээ. Харин хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж, харшид амьдрахын тулд хэдэн сая доллар зарлагадах хүн хэр их байх бол гэдэг асуулт олны дунд үүсээд байгаа юм.