Жигнэж болгосон тахианы мах бэлтгэх жор

Амттай хоолыг хайртай гэр бүлийнхнээрээ ширээ тойроод идэх шиг сайхан зүйл хаана байх билээ. Тэгвэл энэ удаад та тахианы жигнэж болгосон амттай махыг хийгээд үзвэл ямар вэ? Та бүхэндээ хамгийн амттай бас хялбархан жорыг хуваалцаж байна.

Орц:

  • Тахианы мөч болон гуя – 1.2 кг
  • Улаан лооль – 800 гр
  • Олив – 25-30 гр
  • Сармис – 10 хумс
  • Тахианы тунгалаг шөл – 500 мл
  • Рөүзмарин
  • Ганга – 10 мөчир
  • Базилик – 2 мөчир
  • Яншуй – 5 мөчир
  • Оливын тос
  • Давс, перец – амталгаагаар

Урьдчилаад шарах шүүгээгээ 170 хэмд халааж бэлтгэнэ. Тахианы гуя, мөчөө давс болон перецээр амталж базна.

Рөүзмарин, ганга, яншуй, базилик зэргээ хэрчиж бэлтгээрэй. Харин сармисаа хальслаад хамт тавьна.

Оливын тосноос багахан тогоонд хийж халаагаад, үүндээ амталсан тахианы мөч болон гуяаа хийж, 2 минут орчим хуурна. Үүн дээрээ хальсалсан сармисаа хийж, ахин 2 минут шараарай.

Ингээд хэрчсэн улаан лооль, олив, тахианы тунгалаг шөл, рөүзмарин, гангаа тахианы мөч, гуян дээрээ хийгээд таглана.

Тагтай хоолоо шарах шүүгээндээ хийж, ойролцоогоор 1 цаг орчим байлгаарай. Тахианы тунгалаг шөл нь давсалсан байдаг учир давс, перецээ тааруулахдаа болгоомжтой байгаарай.

Ингээд шарах шүүгээнээс гаргасан хоолон дээрээ яншуй болон базиликаа хийж зөөлөн хутгаад, буцааж шарах шүүгээнд хийнэ. Энэ удаад 40-45 минут байлгахад хангалттай.

Ингээд л таны амттай зөөлөн тахианы мах бэлэн болох юм. Та үүнийг агшаасан будаа, чанасан гоймон, төрөл бүрийн салат зэрэгтэй хамт идэж болно.