2020 онд трэнд болж буй нүүр будалт

Нүүр будалтын трэнд үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг. Жил бүр л өөр өөр будалтууд трэнд болж, охид бүсгүйчүүд ч хоцролгүй, үүнийг дагаж хувьсдаг билээ. Тэгвэл 2020 онд ямар будалт моодонд орж, загварын чиг хандлагыг тодорхойлох болоод байгааг хамтдаа мэдэж авцгаая.

Гялалзсан саа

Энэ жил гялалзсан саа трэнд болж байна. Нүдийг илүү цоглог төдийгүй үзэсгэлэнтэй харагдуулах бөгөөд хамгийн гол нь хэтрүүлж түрхэхгүй байх явдал юм. Нүдний урд ухархайд багаханг түрхэж, нүдэн дээгүүрээ тохирох өнгийг сааг хөнгөн гүйлгэж будаарай. Таны нүд сэргэж, үнэхээр гайхалтай харагдах болно.

Төрөл бүрийн өнгийн нүдний тень

Нүдийг бор өнгөөр будаж явдаг цаг ард хоцорчээ. Нүдээ будахад өнгөний хязгаар гэж байхгүй болсон төдийгүй охид бүсгүйчүүд ягаан, ногоон, цэнхэр гэхчлэн сонирхолтой өнгөнүүдийг сонгож, нүдээ будах болжээ. Та ч бас эдгээр өнгийг туршаад үзээрэй.

Зөөлөн ягаан өнгийн хацар

Энэ жил илүү натурал болоод зөөлөн төрх трэнд болж байгаа. Тийм ч учраас хацрандаа зөөлөн ягаан өнгөөр туяа өгч, илүү үзэсгэлэнтэй төрхийг бүрдүүлээрэй. Хурц гэрэл сүүдэр, хацрын ясыг гялалзуулагч зэргийг хэт тод тавих хэрэггүй.

Тод өнгийн нүдний контур

Контур зөвхөн хар өнгөтэй байх ёстой гэж үү? Тэгвэл тэрхүү хуучинсаг бодлыг хол хаях өнгө өнгийн контур охидын хэрэглээ болоод байна. Нүдээ хөнгөн цулгай будаад, өнгөлөг контур тавихад үнэхээр содон бас, гайхалтай харагдана.

Уруул өнгөлөгч

2017-2019 оны хооронд хурц өнгөтэй матте уруулын будаг трэнд болж, хүн бүр л нүүр дүүрэн уруултай мэт харагддаг байсан. Гэхдээ одооноос уруулын өнгө зөөлөрч, хурц тод будагнаас илүүтэй уруулын өнгөлөгчийг сонгох болжээ. Дээр хэлсэнчлэн, натурал төрх моодонд орж байгаа учир уруулаа ч мөн хөнгөн будаж, гялалзуулахад хангалттай юм. Энэ нь таны уруулыг илүү дур булаам, хүсэмжит харагдуулна.

Натурал хөмсөг

Хөмсөг нь нүүрний дүр төрхийг тодорхойлох чухал хэсэг болдог. Тиймдээ ч бүсгүйчүүд маань хөмсгөө адилхан будаж, хэлбэрийг нь зөв гаргах гэж багагүй зовдог. Тэгвэл ахин тэгж зовох шаардлагагүй болжээ. Учир нь натурал буюу хэт хэлбэр гаргаж будаагүй хөмсөг трэнд болж байгаа юм. Та хөмсгөө будах гэж зовохын оронд самнаж, бага зэрэг тодруулаад илүүдэл хэсгийг авахад хангалттай.