Биеийг хүндрүүлж, үргэлж бухимдал төрүүлдэг “өтгөн хаталтаас” салахад туслах аргууд

Хүмүүсийн дунд хамгийн түгээмэл байдаг эрүүл мэндийн асуудлын нэг бол өтгөн хаталт. Харин үүнийг хэрхэн эмчилж, үүнээс хэрхэн сэргийлж, ямар арга хэмжээ авах ёстой вэ? Эдгээр асуултын хариулт болгож та бүхэндээ өтгөн хаталт гэж чухам юу болох, үүний шалтгаан, үйл явц, сэргийлэх болон эмчлэх аргуудыг цогцлоон танилцуулахаар бэлтгэлээ.

Өтгөн хаталт гэж юу вэ?

48 цагаас дээш хугацаанд  өтгөн гарахгүй байхыг өтгөн хаталт гэнэ. Өтгөн хатах нь байнга тохиолддог хямралын нэг бөгөөд статистик мэдээнээс үзвэл ихэвчлэн бага насны хүүхэд, ахимаг насны хүмүүст элбэг тохиолддог. Барууны өндөр хөгжилтэй орнуудын хүн амын арван хувь нь архаг өтгөн хаталттай байдгаас эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс гурав дахин  илүү тохиолддог байна.

Өтгөн хаталтын шалтгаан

  • Шингэний дутагдал
  • Хооллолтын тэнцвэртэй бус байдал
  • Хөдөлгөөний дутагдал
  • Амьдралын буруу хэв маяг
  • Насжилт
  • Жирэмсний үе
  • Аялалд явах (шинэ газар очих, сэтгэл санаа тогтворгүй болох)
  • Стресс бухимдал
  • Зарим эмний нөлөө

Эдгээр шалтгааны улмаас өтгөн хаталт таны биед явагддаг байна.

Өтгөн хаталтаас хэрхэн салах вэ?

Та амьдралынхаа хэв маягийг багахан өөрчлөхөд л өтгөн хаталтаас бүр мөсөн салж чадах юм. Өглөө бүр гэдсээ суллаад, бие хөнгөрөөд хэчнээн сайхан гээч. Харин чухам ямар дүрмийг дагаж амьдрах ёстойг харцгаая.

  • Өглөө сэрсэн даруйдаа 1 аяга бүлээн ус ууж байгаарай. Мөн өдөрт аль болох ус их ууж байх шаардлагатай.
  • Өдрийн хоолондоо ногооны салат идэхийг зуршил болгоорой. Жимс ногоог өдөр тутамдаа түлхүү хэрэглэж, алим жимс, хатаасан жимс зэргийг өглөө болон оройн хоолондоо ч хамт идэж байгаарай.
  • Өглөөний цайндаа овъёос идэж байвал нэн тохиромжтой. Энэ нь эслэгээр баялаг учир ходоодны үйл ажиллагаанд тустай төдийгүй гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжиж, илүүдэл бохирдолыг биеэс гадагшлуулна.

  • Өдөр тутамдаа иддэг мах, сүү сүүн бүтээгдэхүүн, хүчтэй амттай цай, кофе зэргийн хэрэглээг багасгаад үзээрэй. Аль болох хөнгөн хооллоно, тэр хэрээрээ өтгөн хаталтаас хол байж чадна.
  • Хөдөлгөөн хамгийн чухал. Аль болох сайн алхаж, дасгал хөдөлгөөн хийж байх хэрэгтэй. Өтгөн хаталтын хамгийн том шалтгаан хөдөлгөөний дутагдал байдаг гэдгийг санаарай.
  • Хөх тарианы гурил нь цардуул бага, хивэг ихтэй байдаг. Хивэг болон бүхэл үрийн талх нь, ходоодонд боловсрохгүй байгаа хоолыг задалж, шингээн, түргэн гадагшлуулдаг. Ингэснээр бие махбодид дотоод энергийг хуримтлуулж, улмаар дархлаа идэвхиждэг байна. Ер нь бүдүүн гэдсэнд өтгөн удаан хадгалагдах нь биед хорт бодис үүсгэх сөрөг нөлөөтэй. Үүнээс болж толгой дүйрэх, нойр амархан хүрэх, нүүр улайх өөрчлөлтүүд үүсдэг. Иймээс хар талх өтгөнийг хөөх, энерги хуримтлуулах, бүдүүн гэдсэнд дулаан үүсгэж, нянгийн үржлийг   зогсоох   зэрэг   эмчилгээний ач холбогдолтой.

  • Хар чавга нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, өтгөн хаталтанд сайнаар нөлөөлдөг. Байгалийн гаралтай учраас биед үзүүлэх ямар нэг сөрөг нөлөө байхгүй. Танд ердөө цэвэр хар чавга болон буцалсан ус байхад хангалттай. Өглөө өлөн дээрээ уувал илүү тустай. Ердөө 1-2 цагийн дараа үйлчилж, өтгөн гадагшлах болно.