Энэ бүгдийг зөвхөн Хятадад харж болно

Хятад улсыг өөрсдийн дэлхийд амьдардаг, маш өвөрмөц хийгээд хатуу чанга хуультай ард түмэн гэдгийг хүн бүхэн мэдэх биз ээ. Өвөрмөц соёл иргэншлээ хадгалж, барууны соёлыг түгэн дэлгэрүүлэхгүй байх бодлогыг чанд хатуу баримталдаг энэхүү улс улам бүр хүчирхэгжсээр байгаа билээ. Тэгвэл хамтдаа зөвхөн Хятадад харж болох хачирхалтай зүйлсийг харцгаая.

Хятад улсад жил бүр нууранд шидсэн халуун чинжүүг уралдаж идэх тэмцээн зохиодог 

Хятадын амралтын газар дахь дүр төрх. Мэдээж тус улс хүн амын тоогоороо дэлхийг тэргүүлдэг

Охид хэр туранхай болохоо харуулах гэж эгэмний хонхорхойдоо ус загас хийж, зургаа авах явдал Хятадад түгээмэл

Үсчдийн төсөөлөх чадвар дийлдэшгүй

Бие хөшөөд байвал заавал спа орох шаардлагагүй. Гудамжинд танд иллэг хийгээд өгөх хүмүүс үйлчлүүлэгчээ хүлээгээд зогсож байдаг

Хятад хүмүүс эрүүл мэнддээ анхаарч, бүлэг болж дасгал хөдөлгөөн хийж, талбайдаа цугларч бүжиглэдэг

Мэдээж Хятадууд брэндийг хуулбарлаж, дуурайж хийдэг гэдгээрээ алдартай

Хумсандаа маникюр хийлгэж байгаа бол энгийн, даруухан гэх сонголт байхгүй

Хятадууд савтай халуун ус хаа явсан газраа авч явдаг. Тэд ус бол эрүүл амьдралын түлхүүр гэдгийг мэдэх учир усгүйгээр хаашаа ч явахгүй

Хол зайг иймэрхүү байдалтай туулах тохиолдол олон

Гудамжны хоолнууд нь үнэхээр содон

Шош Хятадуудын гол хүнс гэхэд буруудахгүй. Шошоор зайрмаг хүртэл хийж иддэг

Цэнхэр нүдтэй, шаргал үстийг харсан Хятадууд

Хар үстэй байсан ч хамаагүй Европ хүмүүс Хятадад яг л од мэт байдаг

Агаарын бохирдлоос болж Хятадууд бүгд маск зүүдэг. Мэдээж тэнд сонирхолтой, өвөрмөц олон маскыг харж болно

Хөдөлмөрч ард түмэн гэдгээрээ алдартай Хятадууд багахан завсар гарахад хаана ч, хялбархан унтаж, эрч хүчээ нөхөж чаддаг