Байгалийн ибупрофен бэлтгэн хэрэглэх жор

Эрүүл байх л хүн бүрийн амьдралын эрхэм зорилго биш гэж үү? Тэгвэл эрүүл байхын тулд заавал үнэтэй эм тариа бус энгийн байгалийн гаралтай ургамал, ногоо зэргийн тусламжтайгаар эрүүл байж чадна. Өнөөдөр та бүхэндээ цагаан гаатай усны талаарх мэдээлэл, үүний ач тусыг танилцуулгыг хүргэж байна.

Цагаан гаа нь ибупрофен шиг хүчтэй болох нь батлагдсан. Цагаан гааны усны нэг авууштай тал нь ямар ч аюултай гаж нөлөөгүй байдал юм. Ибупрофен нь ходоод, гэдэс дотор гэмтэл учруулж болно. Цагаан гааны ус нь өвдөгний өвдөлт, сарын тэмдгийн өвдөлт, остеоартрит шинж тэмдгүүдээс ангижрахад туслах бөгөөд ямар ч гаж нөлөөгүй гэдгээрээ илүү давуу талтай юм.

Цагаан гааны ус нь хоол боловсруулалтыг сайжруулахад тустай. Антиоксидант агууламж ихтэй тул ханиад томуу, толгой эргэх, нийтлэг хүйтэнээс урьдчилан сэргийлнэ. Үүнийг тогтмол хэрэглэснээр зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх бөгөөд LDL холестерины буюу бага нягтралтай липидийн холестерины түвшинг бууруулах аж.

Товчоор хэлбэл цагаан цааны ундаа нь:

  • Өвдөлтийг намдаана
  • Дотор муухайрахыг болиулна
  • Холестрины түвшинг бууруулна
  • Ханиад томууг эмчилнэ
  • Дархлааг дэмжинэ
  • Цусан дахь сахарын хэмжээг хянана
  • Биеийн жинг хянах зэрэг ашиг тусыг таны биед үзүүлэх юм.

Хэрхэн бэлтгэх вэ?

Орц:

  • Цагаан гаа – 1-2 см
  • Ус – 2-3 аяга
  • Нимбэг – тал
  • Зөгийн бал

Цагаан гааг хальсалж бэлтгээд үрнэ. Үүнийгээ буцалсан усанд хийж, дээр нь нимбэгний шүүс нэмээрэй. Бэлдсэн ундаагаа зөгийн балаар амтлана. 4-5 минут байлгасны дараа ундаагаа шүүж, шүүсийг нь уух юм.

Та өглөө бүр үүнийг бэлтгэн ууж байгаарай. Таны эрүүл мэндийг юу юунаас илүүтэй хамгаалах болно.