Хивс угаах ажлыг аяга угаахаас ч амархан болгох арга: Одоо би бусдад мөнгө төлөх биш, өөрөө хивсээ угаадаг болсон!

Би өөрийгөө дажгүй гэрийн эзэгтэй гэж боддог. Гэр орноо үргэлж цэвэр цэмцгэр байлгаж, нөхөр хүүхдээ халамжаар дутаадаггүй. Гэхдээ нэг л асуудал намайг бага зэрэг доош нь татах талтай байдаг нь хивс. Би хивс угаах үнэхээр дургүй. Тийм болохоор завтай үед нь нөхрөөрөө угаалгах эсвэл хөлсний хүмүүс дуудаж угаалгадаг. Харин сүүлд нэг арга сурч авсан маань хивс угаахыг аяга угаахаас ч амархан болгож хувиргасан шүү. Надтай адилхан хивс угаахаас халширдаг эзэгтэй нар байвал анхаарлаа нааш нь хандуулаарай. Та нартаа өөрийн сурч авсан аргаа хуваалцъя.

Энэ арга нь таниас их зүйл, үнэтэй угаалгын нунтаг шаардахгүй. Ердөө л гэрт тань байдаг зүйлсийг ашиглаж, хивсээ хэрхэн шинэ мэт болгох аргыг л зааж өгөх юм.

Хэрэг болох зүйлс:

  • Цагаан цуу – аяганы гуравны нэг
  • Хүнсний сода – 1 халбага
  • Дурын угаалгын нунтаг – 1 халбага
  • Халуун ус – тал аяга
  • Шүршигч сав
  • Пролон

Тус аргыг хэрэглэхдээ бээлий өмсөх ёстойг мартуузай.

Хэрхэн цэвэрлэх вэ?

  • Бүх орцоо нэгтгэж, шүршигч савандаа хийж сайтар сэгсрээрэй.
  • Үүгээрээ шүүрдэж хогноос нь салгасан хивсээ шүршинэ.
  • 20 минутын дараа пролон, сойтог ашиглаж, үрж угаагаарай.

Ингээд л таны хивс анх худалдаж авахад ямар байсан түүн шигээ өнгөтэй болж сэргэнэ.

Хүнсний сода, цагаан цуутай энэхүү арга нь зөвхөн хивс угаахад бус зөөлөн эд хогшлийг угааж цэвэрлэхэд ч тус болно. Тус нэгдэл нь ямар ч толбыг хормын дотор арилгах шидтэй юм.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!