Тарагны тусламжтайгаар хүссэн жиндээ очих арга

Жин хасах маш олон арга байдаг. Харин эдгээр нь хүний биеийн онцлогоос хамаарч үзүүлэх үр нөлөө нь янз бүр байх аж. Тиймээс өөрт тохирох аргыг олох хүртлээ зогсож болохгүй. Өнөөдөр та бүхэндээ тарагны тусламжтайгаар турах нэгэн аргыг зааж өгөхөөр бэлтгээд байна.

Орц:

  • Тараг – 2 аяга
  • Өргөст хэмх (хэрчсэн) – 1 аяга
  • Үзэм – 1 аяга
  • Хушга – 1 аяга
  • Ногоон гоньд – чимх
  • Давс – чимх
  • Перец – чимх

Энэхүү орцонд багтсан зүйлс бүгдээрээ тус тусын гайхалтай үүргийг гүйцэтгэж, хамтдаа таныг тураах их үйлсэд зүтгэх юм.

Харвардын хийсэн судалгаагаар тараг нь турах үйлчилгээ үзүүлдэг пробиотик эмүүдийг агуулдаг бөгөөд энэ нь өдөр тутмын шаардлагатай уургийн 40% -ийг өгдөг, тараг хоол боловсруулах тогтолцоонд маш их тустай болохыг баталсан.

Өргөст хэмх бол В, С витамины сайн эх үүсвэр юм; энэ нь биеийг чийгшүүлж, хорт бодисыг гадагшлуулахад тусалдаг бөгөөд эрдэс бодис ихтэй гэдгээрээ алдартай. Өргөст хэмх нь хорт хавдартай тэмцэх гайхалтай чадвартай.

Үзэм дэх элсэн чихрийн агууламж маш өндөр бөгөөд гайхалтай нь энэ нь жингээ алдах зорилгодоо хүрэхэд тусалдаг. Үзэм нь антиоксидант, витамин, эслэгийн сайн эх үүсвэр юм.

Хушга нь шим тэжээлийн эх үүсвэр бөгөөд холестеролыг бууруулж, зүрхний эрүүл мэндийг сайжруулдаг. Энэ нь тархинд сайн нөлөө үзүүлдэг гэж үздэг.

Тэгвэл үүнийг хэрхэн бэлтгэж хэрэглэх вэ?

Бүх орцыг хамтад нь хольж бэлтгэнэ. Үүнийгээ хэрэглэхээс өмнө хөргөгчинд хийж, хэдэн минут байлгаарай. Энэ нь маш амттай төдийгүй таны биеийн авах ёстой бүх шим тэжээлийг олгоно. Хамгийн гол нь өлсөх мэдрэмжийг дарж, цатгалан байгааг сануулна. Тийм болохоор та хэт их хоол идэх аюулаас холдох юм. Оройн хоолны оронд үүнийг идэж болох бөгөөд хэдхэн хоногийн дотор өөрчлөлт гарч, бие тань хөнгөрч эхэлнэ.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!