Арьсаа толбогүй, үрчлээгүй, гэрэлтсэн байлгахын тулд 25 наснаас эхлэн хийх ёстой зүйлс

Бид хөгшрөх тусам арьсны нөхцөл байдалд тодорхой өөрчлөлтүүд гарч ирдэг, тухайлбал толбо, үрчлээ, батга гэх зэрэг асуудалтай нүүр тулна. Тиймээс өөрийгөө залуу байна, гоё байна гэж сайрхаж явахын оронд эхлээд арьсандаа анхаарал хандуулж, тодорхой арчилгааг өгч байх хэрэгтэй. Та бүхэндээ 25 наснаас эхлэн арьсандаа тавих ёстой маскуудыг танилцуулж байна.

Лууван, өндөгтэй маск

Нэг ширхэг лууван авч үрээрэй. Ширхэг өндгийг хагалж, дээр нь халбага үрсэн лууван хийж хутгана. Үүнийгээ угааж цэвэрлэсэн нүүрэндээ түрхэж, скраб мэт үрж, арьсандаа иллэг хийнэ. Ингээд луувантай маскаа нүүрэн дээрээ тарааж орхиод, 30 минут байлгана. Дараа нь нүүрээ бүлээн усаар угааж цэвэрлээд, чийгшүүлэгч түрхээрэй.

Энэхүү маскыг 10 өдөр дарааллан хэрэглэж болох бөгөөд 7 хоног завсарласны дараа долоо хоногт 2-3 удаа тавьж байгаарай. Сарын дараа гэхэд л нөсөө толбо бүдгэрч, арьс гэрэлтэж эхэлнэ.

Гадилтай маск 

Нэг ширхэг гадил авч нухна. Хэрэв таны арьс хуурай бол, гадил дээрээ багахан органик сүүн крем хийж зуурна. Ингээд бэлтгэсэн маскаа нүүрэндээ түрхэж, 20-30 минут байлгаад угааж арилгана. Долоо хоногт 2-3 удаа хэрэглэхэд тохиромжтой.

Энэхүү маск нь арьсыг эрүүл, толигор болгоно.

Алимны цуу

Алимны цуу нь альфа гидрокси хүчил агуулдаг тул нөсөө толбыг бүдгэрүүлж арилгана. Алимны цуугаа хөвөнд шингээж, арьсаа арчиж, тоник мэтээр хэрэглэнэ. Ингээд орондоо ороод унтаарай. Өглөө нь нүүрээ угаагаад, чийгшүүлэгч түрхээрэй.

Касторын тос

Касторын тос нь гайхалтай эдгээх шинж чанартай. Нөсөө толботой газарт хэдхэн дуслыг түрхэж, массаж хий. Өдөр бүр энэ аргыг хэрэглээд, сарын дотор нөсөө толбоноос салж, арьсаа гэрэлтсэн зөөлөн болгоорой.

Витамин С

Бидний арьс хөгшрөх тусам витамин С дутагдаж эхэлдэг бөгөөд энэ нь арьсыг эрүүл, уян хатан байлгахад нэн чухал юм. Тиймээс биедээ витамин С дутагдахаас сэргийлж, үүгээр баялаг хоол хүнсийг идэж хэрэглэхийн зэрэгцээ витамин ууж байгаарай.